card
Зохиогч: Судлаач Л.Лувсанжамц, Б.Мөнхсоёл
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2010
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: төсөв, монгол орны төсөв, төсвийн үйл явц, орон нутгийн төсөв, ДНБ, төсвийн төвлөрөл
Хөтөлбөр: Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Яагаад төсвийн төвлөрлийг сааруулах нь чухал вэ? Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөвт төвлөрч буй орлогын хэмжээ нэмэгдэж, орон нутгийн төсвийн орлогын Улсын нийт төсөвт болон ДНБ-д эзлэх хувь хэмжээ тасралтгүй буурч байна. Аливаа улс орны төвлөрсөн, эс төвлөрсөн байдлыг илтгэдэг гол үзүүлэлт нь улсын төсвийн орлого болон ДНБ-д эзлэх орон нутгийн төсвийн орлого юм. Төсвийн нийт орлогын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 2000 онд 33,4 хувь байсан бол улмаар 2008 онд 43,7 хувь болон өсчээ. Харин орон нутгийн орлогын ДНБ-д эзлэх хувь хэмжээ эсрэгээр 2000 онд 6,5 хувь байснаа 2008 онд 2,8 хувь хүртэл буурсан байна. Орон нутгийн орлогод эзлэх хувь мөн ижил динамикаар өөрчлөгдөж, 2000 онд 19,2 хувь байсан бол 2008 онд 6,4 хувь болтол буурсан байна.
Зохиогч: Судлаач Л.Лувсанжамц, Б.Мөнхсоёл
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2010
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: төсөв, монгол орны төсөв, төсвийн үйл явц, орон нутгийн төсөв, ДНБ, төсвийн төвлөрөл
Хөтөлбөр: Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах