card
Боловсрол, нийгмийн бодлогоБоловсрол, нийгэм соёлын асуудал2011#ИргэнийБоловсролд#ХүнийЭрхийнБоловсролСудалгаа

Хос хэлний боловсрол: Казах хүүхдүүдийн кейс судалгааны тайлан

Зохиогч: Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2011
Төрөл: Судалгааны тайлан
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Хос хэлний боловсрол: Казах хүүхдүүдийн кейс судалгааны тайлан
Хөтөлбөр: *

Энэхүү судалгаа Монгол Улсад үндэсний цөөнхийн хүүхдүүдэд хүргэж буй хос хэлний боловсролын бодлого, хэрэгжилтийн асуудалд чиглэсэн болно. Ингэхдээ кейс судалгааны арга зүйг баримтлан, Баян-Өлгий аймагт төвлөрөн амьдарч буй цөөнхийн томоохон төлөөлөл болох казак хүүхдүүдийг сонголоо. Энэ нь судалгааны орон зайг хязгаарлах замаар гол зангилаа асуудлуудыг гаргаж ирэх гэсэн манай судалгааны зорилготой нийцэж байгаа юм.

Энэхүү судалгаа нь казак хүүхдүүдийн жишээн дээр хос хэлний боловсролын асуудлыг шинжлэн үзэж байгаа бөгөөд тодорхой эрхийн хэрэгжилт, тодорхой цөөнхийн эрх хамгаалагдсан байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх зорилго агуулаагүй болно.

Зохиогч: Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2011
Төрөл: Судалгааны тайлан
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Хос хэлний боловсрол: Казах хүүхдүүдийн кейс судалгааны тайлан
Хөтөлбөр: *