card
Зохиогч: Хүний эрх хөгжил төв ТББ хариуцан бэлтгэв.
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2015
Төрөл: Мэдээллийн хуудас
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДҮҮЛЭХ ЭРХ
Хөтөлбөр: Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих

Монгол улс нь эрдэс баялгийн нөөц ихтэй ба түүнд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг хангах бодлогыг төрөөс хэрэгжүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа уул уурхайн салбарыг даган түүний зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний эрхийн зөрчлүүд ихээр гарах боллоо. Хүний эрх хөгжил төв (ХЭХТ) ТББ 2005 оноос эхлэн уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчин бохирдон сүйтгэгдсэн, түүний улмаас орон нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн хэргүүд дээр орон нутгийн иргэд, төрийн захиргааг төлөөлөн нийтийн эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөлөл хийж байна. Бид нийт 22 хэрэг дээр буюу 2010 оноос хойш 11 хэрэг дээр ажиллаж байна. Эдгээр тодорхой хэрэг дээр ажиллахад тулгамдаж байсан бэрхшээлүүд дээр үндэслэн энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Зохиогч: Хүний эрх хөгжил төв ТББ хариуцан бэлтгэв.
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2015
Төрөл: Мэдээллийн хуудас
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДҮҮЛЭХ ЭРХ
Хөтөлбөр: Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих