ГҮТГЭЛЭГ ГЭМТ ХЭРЭГ МӨН ҮҮ?
Нээлттэй Нийгэм Форум нь Монголын хуульчдын холбоотой хамтран “Үзэл бодол” цуврал хэлэлцүүлэг эхлүүлээд байгаа бөгөөд эхнийхийг “Гүтгэлэг гэмт хэрэг мөн үү?” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэг үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт зарчмын зөрүүтэй байр суурьтай хоёр зочин өөрсдийн байр сууриа илэрхийлсний дараа зохион байгуулагчдын зүгээс бэлтгэсэн өдөөх баримтуудыг танилцуулах юм. Дараагийн хэсэгт бусад оролцогчийн зүгээс байр сууриа илэрхийлж, хоёр зочинд хандан асуулт тавих боломжтой. Төгсгөлд нь зохион байгуулагчдын зүгээс хэлэлцүүлгийн туршид гарсан гол асуудлуудыг товч дүгнэнэ. “Үзэл бодол” цуврал хэлэлцүүлгийн зорилго нь зарчмын өөр байр суурьтай хүмүүсийг оролцуулж, нэг талаас өөрсдийн баримталж буй үндэслэлээр мэтгэлцэх, нөгөө талаас ялгаатай байр сууриудыг сонсох, харилцан мэдээлэл солилцох, олон улсын туршлага, хүний эрхийн хэм хэмжээний талаарх мэдлэгээ тэлэх боломжийг оролцогчдод олгох билээ. Үүгээр дамжуулан иргэд олон нийтэд нэг талыг барьсан биш, илүү тэнцвэртэй мэдээлэл түгээхийг мөн зорьсон болно.
Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга: Олон Улсын зөвлөх бүлгийн тайлан
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зүүн хойд азийн бүс нутагтай тээврийн дэд бүтцээ нэгтгэх боломж
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/CitizenTax.pdf
Түлхүүр үг: citizen and tax, tax laws in Mongolia, Mongolian tax law, business and tax, taxpayers, rights and duties of a taxpayer, authorities tax, excise tax, customs duty, tax type