![]() |
2008 он парламентын тав дахь удаагийн сонгуулийн жил байв. Энэхүү сонгууль хамгийн будлиантай сонгууль, эсвэл будлиантай болсныг хамгийн их мэдсэн сонгууль болж монголын ардчиллын түүхэнд орлоо. Сонгуулийг шударга зохион байгуулж явуулах нь урьд урьдаас түвэгтэй болох нь улам бүр илэрхий болж байсан ч холбогдох төрийн байгууллагууд үүнийг гүнзгий ухамсарлан иргэдийн өгсөн санал өөрчлөгдөхгүй байх, иргэд тийм итгэлтэй байх нөхлийг бүрдүүлж ажиллаж чадсангүй. Хэдийгээр дэлхийн санхүүгийн хямрал аль эрт аюулын харанга дэгдээгээд, жижиг ч гэсэн хүнс, түлшний импорт болон ашигт малтмал, мал аж ахуйн бараг боловсруулаагүй түүхий бүтээгдэхүүний экспортод дулдуйдах байдлаар даяаршсан Монголын эдийн засаг, зах зээлийг тэвдүүлэх нь тодорхой болоод байсан ч улс төрийн хүчнүүд хариуцлагаа огоорон, сонгогдох боломжоо хадгалан үлдэх ойрын зорилтоо шүтэн эдийн засгийн бодит байдлын талаарх гашуун ч гэсэн үнэн мэдээллийг ил болгоогүй төдийгүй амлах бэлэн мөнгөнийхөө хэмжээг олон дахин өсгөж энэ сонгуульд оролцов.
2008 онд Нээлттэй Нийгэм Форум өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлсний зэрэгцээ хэд хэдэн шинэ ажил эхлүүлснийг дурдах нь зүйтэй болов уу. Энэ оноос эхлэн манай Форум шүүхийн хараат бус байдлыг бодитоор үнэлэх, баримтжуулах зорилгоор мониторинг хийх асуудалд анхаарал тавьж ажиллах болов. Түүнчлэн нийгмийн даатгалын сангууд, ялангуяа тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод байдлын асуудлуудад дүн шинжилгээ хийх зорилгоор тодорхой судалгаануудыг эхлүүллээ. Сургуулийн насны хүүхдийн чөлөөт цагийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж туршлага хуримтлуулах зорилгоор “Хүүхэд хөгжүүлэх хичээлээс гадуурх хөтөлбөр”-ийн төслийг санаачилав. 2008 онд Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөртөө томоохон өөрчлөлт оруулж, “Ахлах судлаач” хөтөлбөрийг шинээр бий болгосны зэрэгцээ багаараа судалгаа хийх явдлыг хөхиүлэн дэмжих боллоо.
Энэ мэт хийж бүтээсэн, бүтээхийг оролдон зорьж яваа үйл хэргээ Эрхэм танд толилуулж буйдаа таатай байна. Хэрэв Та Нээлттэй Нийгэм Форумаас авч хэрэгжүүлсэн, санаачилсан, санхүүжүүлсэн, иргэний нийгмийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал сэтгэгдлээ хуваалцах аваас бид талархан хүлээн авах болно.
Ноос, ноолуур, тэмээний ноосны үйлдвэрлэл, боловсруулалтын судалгаа
Ноос, ноолуур, тэмээний ноосны үйлдвэрлэл, боловсруулалтын судалгаа
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлж буй Монгол Улсын хуулиудад хийсэн задлан шинжилгээ
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон мэдээллийн эрх чөлөөнд нөлөөлж буй Монгол Улсын хуулиудад хийсэн задлан шинжилгээ
Хэвлэн нийтэлсэн: Глоб Интернэшнл ТББ
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/A19 Analyses_mong.pdf
Түлхүүр үг: хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, үзэл бодлын хязгаарлалт, мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн тухай хууль, мэдээллийн чөлөөт байдал, мэдээллийн нууцлал, нууцлалын тухай заалт
Хэвлэн нийтэлсэн: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он: 1997
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/ajiliin 5 odor.pdf
Түлхүүр үг: ажлын таван өдөрт шилжих, хөдөлмөрийн зах зээл, ажлын өдөр, хөдөлмөрийн харилцаа
Хэвлэн нийтэлсэн: Sant Maral
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2003_10_eng.pdf
Түлхүүр үг: election, social and economic policy, government policy, political parties, voters, sant maral
Хэвлэн нийтэлсэн: Sant Maral
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2003_05_eng.pdf
Түлхүүр үг: election, social and economic policy, government policy, political parties, voters, sant maral
Хэвлэн нийтэлсэн: Sant Maral
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2003_03_eng.pdf
Түлхүүр үг: election, social and economic policy, government policy, political parties, voters, sant maral
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/School related migration.mon.pdf
Түлхүүр үг: хүн амын шилжилт хөдөлгөөн, боловсрол, сургуулийн дотуур байр, шинээр хотжилт
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/XXXIV togtool.pdf
Түлхүүр үг: 34-р тогтоол, засгийн газрын тогтоол, нийгмийн салбарын өөрчлөлт шинэчлэлт, нийгмийн салбарын хувьчлал, төрийн өмч хувьчлал, нийгмийн салбарын хувьчлах байгууллагын жагсаалт
Хэвлэн нийтэлсэн: Конрад Аденаурын сан
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/2003_10_mong.pdf
Түлхүүр үг: сонгууль, нийгэм, улс төр, улс төрийн нам, сонгогчид, сант марал, Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, олон нийт, Улаанбаатар хот, Ховд аймаг, Хөвсгөл аймаг, Өвөрхангай аймаг, Сүхбаатар аймаг,
Хэвлэн нийтэлсэн: Прогноз төв
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/October_2003_mong.pdf
Түлхүүр үг: засгийн газрын бодлого, улс төр, хэвлэл мэдээлэл



