Шүүхийн шийдвэрийн судалгаа - Цуврал 8
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт захиргааны шүүхийн шийдвэртэй холбоотой хоёр тайланг танилцуулж байна.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Монголд малчдын тогтвортой амжиргааг тэдний хамтын үйл ажиллагаагаар дээшлүүлэх нь
Монголд малчдын тогтвортой амжиргааг тэдний хамтын үйл ажиллагаагаар дээшлүүлэх нь
Fostering the sustainable livelihoods of herderd in Mongolia via collective action
Fostering the sustainable livelihoods of herderd in Mongolia via collective action
Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз монголия инк ХХК, Айвенхоу майнз лимитед, Рио Тинто интернэшнл холдингс лимитед компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2010
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-65.pdf
Түлхүүр үг: үндэсний аюулгүй байдал, монгол улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлын хууль, аюулгүй байдлын тухай хууль, аюулгүй байдаль, хүний эрх


