МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН СҮЛЖЭЭНИЙ ХУУЛЬ
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар олон улсын эрх зүйчдийн дүгнэлт
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны нэгдүгээр сарын 20-нд баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь олон улсын эрх зүйн актуудад хэрхэн нийцэж байгаа талаар Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв (АТБХОУТ)-ийн эрх зүйчдийн гаргасан хураангуй дүн шинжилгээ, зөвлөмжийг ННФ-аас эрхлэн гаргадаг Хуулийн шүүмжийн энэ удаагийн дугаарт нийтэллээ.
Монгол Улсын Засгийн газраас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг 2023 оны нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд тус хуулийг УИХ, УИХ-ын байнгын хороодоор яаралтай горимоор хэлэлцэн, гурав хоногийн хугацаанд багтаан нэгдүгээр сарын 20-нд баталсан билээ. Иргэний нийгмийн зүгээс дээрх хууль нь иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг зөрчих өндөр эрсдэлтэй, хууль батлахад баримтлахаар хуульчилсан процессыг зөрчсөн зэрэг шалтгаанаар хүчтэй шүүмжилсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх уг хуульд бүхэлд нь хориг тавьсан юм.
АТБХОУТ-ийн эрх зүйчдийн зүгээс тус хууль, түүнийг дагалдах хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд нь батлагдан хэрэгжих аваас иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болоод тайван жагсаал цуглаан хийх эрх зөрчигдөх эрсдэл үүсэхээр байгааг анхааруулаад ерөнхий ангилал үүсгэн, түүнд багтах цахим контентыг өргөн хүрээгээр хориглохоор заасны зэрэгцээ олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хандсан зохицуулалт нь хэтийдсэн, хувийн нууц, нэрээ нууцлахтай холбоотой стандартуудыг зөрчсөн, төрийн байгууллагад контентыг цагдан хянаж, харилцаа холбооны сүлжээг хязгаарлах (тухайлбал, интернетийн хурдыг сааруулах буюу зогсоох асуудал багтана) эрх олгосон нь болгоомжлол төрүүлж буйг онцолжээ. Тус шүүмжид дурдсанаар
“Хэт өргөн бөгөөд бүрхэг агуулга бүхий заалтууд нь цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг субьектив байдлаар дур мэдэн хязгаарлах хийдлийг бий болгох бөгөөд олон улсын холбогдох эрх зүйн актуудтай зөрчилдөж байна. Дарангуйлагч дэглэмтэй улсуудад дээрх шиг хэт ерөнхий агуулга бүхий заалтыг ашиглаж нийгмийн аливаа асуудлаарх маргаан мэтгэлцээнийг хянах, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж буй хүний эрхийн хамгаалагчид, иргэний нийгмийн идэвхтнүүдийг цагдан хорих хэрэгсэл болгох нь олонтоо.” гэжээ. Та бүхэн холбогдох линк дээр даран шүүмжийг бүрэн эхээр нь үзэх боломжтой.
Шүүхэд хэрэг маргааныг хянан хэлэлцэх ажиллагаан дахь иргэдийн оролцоо
Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдсэн нь: Хөгжиж буй хөрш орнуудад яаж нөлөөлөх вэ?
ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх талаарх Монголын боловсролын салбарын бодлогын арга хэмжээ, бэлэн байдал
Хэвлэн нийтэлсэн: Jung Hae Gu, Kim Ho Ki
Он: 2008
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-193.pdf
Түлхүүр үг: development policy, democratization movement in South Korea, government policy in South Korea,
Хэвлэн нийтэлсэн: USAID
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-160.pdf
Түлхүүр үг: economic competitiveness of Mongolia, foreign direct investment in Mongolia, country risk and investment, political risk and investment, economic risk and investment, financial risk and investment, Mongolia's rank, investors, governments, risk management, economic risk measures
Хэвлэн нийтэлсэн: Democratic Governing Institutions Capacity Building project
Он: 2001
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-161.pdf
Түлхүүр үг: corruption, law of Mongolia against corruption, legislature, parliament of Mongolia, government of Mongolia, corruption rate, political party, funding of political parties, judiciary, civil service, integrity system, integrity system of Mongolia