Ашигт малтмал өмчлөх эрх, түүний зохицуулалт
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж буй энэ цаг үед бодлогын суурь асуудал болсон газрын хэвлийн баялгийн өмчлөх эрх, холбогдох зохицуулалтыг сайжруулахад дөхөм болох зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэн гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд “...иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн ” гэж заасан байдаг нь газар өмчлөгч хэн байхаас үл хамааран ашигт малтмалын баялаг төрийн өмчлөлд байх суурь зарчмыг тодорхойлдог.
Гэвч Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын өмчлөлийг тодорхойлохдоо зарим тодотгол нэмж, “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж заасан байдаг нь Үндсэн хуулийн дээрх зарчмыг бүдгэрүүлж, ойлгомжгүй байдал үүсгэж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид “байгалийн байдлаараа” гэдгийг хэрхэн ойлгох тухай тайлбар байхгүйн дээр ашигт малтмалыг газраас ухаж гаргасан, чулуулгийг буталсан, угаасан, хүдрийг баяжуулсан гэх ямар нэгэн боловсруулах үйлдэл хийгдсэний дараа “байгалийн байдлаараа” биш болж, улмаар төрийн өмч биш гэж үзэх боломжтой мэт ойлгогдож байна.
Иймд ашигт малтмал өмчлөх эрхийг тодорхойлоход баримтлах суурь зарчмууд, эрх зүйн систем болон зохицуулалтын арга хэрэгслүүдийг шинжлэх замаар төрийн нийтийн өмчийн газрын хэвлийн баялаг хэзээ, ямар нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжих вэ, тусгай зөвшөөрлийг нь дагаж тэдэнд ямар эрх олгогдох вэ зэрэг асуултуудад хариулт өгөхийг зорив.
Гадаадын хөрөнгө оруулалттай геологи, уул уурхайн компаниудыг дагасан Монгол дахь бизнесийн хөгжил
Гадаадын хөрөнгө оруулалттай геологи, уул уурхайн компаниудыг дагасан Монгол дахь бизнесийн хөгжил
Хэвлэн нийтэлсэн: Konrad Adenauer Foundation
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Santmaral_2005_November_en.pdf
Түлхүүр үг: election, social and economic policy, government policy, political party, voters, sant maral, Politbarometer
Ядуу өрхийн амьжиргаанд үзүүлэх ахуйн хэрэглээний үнийн нөлөөлөл судалгааны тайлан
Ядуу өрхийн амьжиргаанд үзүүлэх ахуйн хэрэглээний үнийн нөлөөлөл судалгааны тайлан
Effectiveness of official development assistance on rural development
Effectiveness of official development assistance on rural development
Аймаг, сумын ИТХ-д бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог дээшлүүлэх нь
Аймаг, сумын ИТХ-д бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог дээшлүүлэх нь
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл ба төсвийн уялдаа холбоо
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл ба төсвийн уялдаа холбоо
Хятадын юаний ханшны өөрчлөлт манай улсын эдийн засагт нөлөөлөх нь
Хятадын юаний ханшны өөрчлөлт манай улсын эдийн засагт нөлөөлөх нь
Хэвлэн нийтэлсэн: Монгол Банк
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/ImpactOfChineseMoney.pdf
Түлхүүр үг: мөнгөний бодлого ба эдийн засгийн өсөлт, хятадын мөнгөний бодлого Монголын эдийн засагт нөлөөлөх нь, валютын ханш, гадаад худалдаа


