Ашигт малтмал өмчлөх эрх, түүний зохицуулалт
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж буй энэ цаг үед бодлогын суурь асуудал болсон газрын хэвлийн баялгийн өмчлөх эрх, холбогдох зохицуулалтыг сайжруулахад дөхөм болох зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэн гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуульд “...иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн ” гэж заасан байдаг нь газар өмчлөгч хэн байхаас үл хамааран ашигт малтмалын баялаг төрийн өмчлөлд байх суурь зарчмыг тодорхойлдог.
Гэвч Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын өмчлөлийг тодорхойлохдоо зарим тодотгол нэмж, “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж заасан байдаг нь Үндсэн хуулийн дээрх зарчмыг бүдгэрүүлж, ойлгомжгүй байдал үүсгэж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид “байгалийн байдлаараа” гэдгийг хэрхэн ойлгох тухай тайлбар байхгүйн дээр ашигт малтмалыг газраас ухаж гаргасан, чулуулгийг буталсан, угаасан, хүдрийг баяжуулсан гэх ямар нэгэн боловсруулах үйлдэл хийгдсэний дараа “байгалийн байдлаараа” биш болж, улмаар төрийн өмч биш гэж үзэх боломжтой мэт ойлгогдож байна.
Иймд ашигт малтмал өмчлөх эрхийг тодорхойлоход баримтлах суурь зарчмууд, эрх зүйн систем болон зохицуулалтын арга хэрэгслүүдийг шинжлэх замаар төрийн нийтийн өмчийн газрын хэвлийн баялаг хэзээ, ямар нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжих вэ, тусгай зөвшөөрлийг нь дагаж тэдэнд ямар эрх олгогдох вэ зэрэг асуултуудад хариулт өгөхийг зорив.
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/internal_democracy_eng.pdf
Түлхүүр үг: political parties, survey of parties, parties finance, local subdivision, party's statute, party's activities, party member
Хэвлэн нийтэлсэн: Үндэсний Статистикийн Газар
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/LFS-in mongolian.pdf
Түлхүүр үг: ажил эрхлэлт, ажилгүйдэл, эдийн засгийн үйл ажиллагаа, эдийн засгийн бус үйл ажиллагаа, монгол улсын албан бус сектор, монгол улсын хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эдийн засгийн идэвхи
Монголын бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй: Олон нийтийн санаа бодлыг тандах судалгаа
Монголын бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй: Олон нийтийн санаа бодлыг тандах судалгаа
Хэвлэн нийтэлсэн: Азийн Хөгжлийн Банк
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Reg_dev_role_gov_mong.pdf
Түлхүүр үг: бүс нутгийн хөгжил, бүс нутгийн хөгжилд засгийн газрын үүрэг, эдийн засгийн хөгжлийн бодлого, Монгол улсын засгийн газрын бодлого, орон нутгийн хөгжил, зах зээлийн эдийн засаг
Монгол улсын худалдааны чөлөөт бүс хөтөлбөрийн үнэлгээ, чөлөөт бүсийн байдалтай танилцсан дүн шинжилгээ
Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн бодлогын шинэтгэл өрсөлдөх чадварын төсөл
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/trade_zone_mong.pdf
Түлхүүр үг: худалдааны чөлөөт бүс, чөлөөт худалдааны гэрээ, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалт, Монгол улсын чөлөөт худалдааны бүсийн эрх зүй, Монгол улсын худалдааны чөлөөт бүс хөтөлбөр


