Шүүхийн шийдвэрийн судалгаа - Цуврал 13
“Шүүхийн шийдвэрийн судалгаа” цувралын 13 дах дугаарт эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн хоёр судалгааны тайланг танилцуулж байна. Залуу судлаачдын хийж гүйцэтгэсэн мөрдөж мөшгих гэмт хэрэг болон орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайн гэмт хэргийн зүйлчлэл, шийдвэрлэлттэй холбоотой судалгаа нь эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчид, өмгөөлөгчдөд хэрэгтэй төдийгүй уншигч иргэдийн эрх зүйн боловсролд хувь нэмэртэй мэдээлэл болохоор байна.
Иргэд мөрдөх, мөшгих гэмт хэргийн хохирогч болж байгаагаа тэр бүр мэдэхгүй байх, гэмт хэргийг мэдүүлэх, гомдол гаргах нөгөө талаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ч бусдыг мөрдөж, мөшгисөн үйлдэл нь гэмт хэрэг болохыг тэр бүр ойлгож, ухамсарлахгүй байгаа нь иргэдэд эрүүгийн хуулийг сурталчлах, таниулах хэрэгцээ байгааг илтгэж байна. Хулгайн гэмт хэрэг нь нэг талаасаа хамгийн нийтлэг үйлдэгддэг гэмт хэрэг бөгөөд нийт бүртгэгдсэн хэргийн 1/3-ийг эзэлдэг ажээ.
Хулгайн гэмт хэргийг орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдэгдсэн гэдгээрээ илүү хүнд ялтай гэмт хэрэг болдог бөгөөд тус төрлийн хулгайг үйлдэл дээр нь барьж зогсоосон тохиололд зүйлчлэлийн хувьд ялгаатай шийдвэрлэж байгааг хууль хэрэглээний үүднээс цэгцлэх шаардлагатай тухай хоёрдох судалгаанд дурджээ.
Судалгааг бүрэн эхээр дараах холбоосоор орж авна уу.
Монголд малчдын тогтвортой амжиргааг тэдний хамтын үйл ажиллагаагаар дээшлүүлэх нь
Монголд малчдын тогтвортой амжиргааг тэдний хамтын үйл ажиллагаагаар дээшлүүлэх нь
Fostering the sustainable livelihoods of herderd in Mongolia via collective action
Fostering the sustainable livelihoods of herderd in Mongolia via collective action
Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз монголия инк ХХК, Айвенхоу майнз лимитед, Рио Тинто интернэшнл холдингс лимитед компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2010
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-65.pdf
Түлхүүр үг: үндэсний аюулгүй байдал, монгол улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлын хууль, аюулгүй байдлын тухай хууль, аюулгүй байдаль, хүний эрх


