Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дах өмгөөлөгчийн оролцооны эрх зүйн асуудал
Өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг баталгаажуулах, мэргэжлийн хариуцлагыг нэмэгдүүлэх нь иргэдийн шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэхэд нэн чухал үр нөлөөтэй. Энэхүү судалгаанд өмгөөлөгч иргэдийн хууль ёсны ашиг сонирхол, шударгаар шүүлгэх эрхийг шүүхийн болон шүүхээс өмнөх шатанд үр дүнтэй хамгаалахад сорилт, саад болж буй асуудлыг судлан баримтжуулж, олон улсын туршлагад үндэслэн бодлогын санал зөвлөмж дэвшүүлсэн болно. Судалгааг Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэг, өмгөөллийн “LB Partners” ХХК-ны төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй хуульч, Хууль зүйн ухааны доктор Г.Наранбаатар, хуульч, судлаач Д.Оросоо тэргүүтэй судалгааны баг гүйцэтгэсэн болно.
Иргэдийн шударгаар шүүлгэх эрхийн тулгамдсан асуудлын нэг болох өмгөөлөгчийн эрх үүргийн талаарх энэхүү судалгааны санал зөвлөмжийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж буй бодлого боловсруулах, шийдвэр гаргах албан тушаалтнууд анхааралдаа авч, цаашдын үйл ажиллагаандаа тусгана гэдэгт найдаж байна.
Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга: Олон Улсын зөвлөх бүлгийн тайлан
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зүүн хойд азийн бүс нутагтай тээврийн дэд бүтцээ нэгтгэх боломж
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/CitizenTax.pdf
Түлхүүр үг: citizen and tax, tax laws in Mongolia, Mongolian tax law, business and tax, taxpayers, rights and duties of a taxpayer, authorities tax, excise tax, customs duty, tax type