Намын дотоод ардчилал, нэр дэвшүүлэх процесс - Бодлогын асуудал №41
Ардчилсан тогтолцоонд улс төрийн намууд нь иргэд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж улс төрийн хүсэл зориг, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн эрх мэдэлд хүрэх, засаглалд оролцох гүүр болдог. Энэ утгаар харвал улс төрийн нам нь засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй ардчиллын институци билээ. Нам энэхүү үүргээ гүйцэтгэх чадавхаа бүрдүүлж, институцийн хувьд бэхжихэд дотоод ардчилал нь туйлын чухал нөлөөтэй. Ийм ч учраас 2019 онд Үндсэн хуульд туссан нэмэлт, өөрчлөлтөд “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна” гэж заасан (МУҮХ-ийн 19’).
Энэхүү бодлогын цувралд намын дотоод ардчиллын талаарх олон талт ойлголтоос нэр дэвшигчийг тодруулах процессыг онцлон авч үзлээ. Эдүгээ улс төрд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй намуудын нэр дэвшигчдээ тодруулж ирсэн процесс нь сонгуулийн зардал, санхүүжилтийн ил тод байдалтай шууд холбогдох бөгөөд энэ нь сонгогдох эрх, сонгуулийн тэгш оролцоо, улмаар парламентын төлөөлөх чадавхад таагүй нөлөө үзүүлж ирсэн. Үүнийг залруулахад чиглэсэн зарим зохицуулалт 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн хуульд туссан нэмэлт, өөрчлөлтөд багтжээ. Гэсэн хэдий ч намын дотоод ардчиллыг хангах, үүнд нэр дэвшигчдийг тодруулах гэх мэт асуудал нь намын дүрэм, дотоод зохион байгуулалттай шууд холбоотой тул хуулиар нарийвчлан зохицуулах боломжгүй бөгөөд олон улсын стандартыг авч үзвэл чингэх нь угаасаа зохимжгүй юм. Энэ нөхцөлд хуулиар тогтоосон ерөнхий зарчим, зарим тодорхой шаардлагын хүрээнд улс төрийн намууд өөрсдөө юуны түрүүнд манлайлал үзүүлж, дотоод ардчилалтай холбоотой асуудлуудаа олон улсын чиг хандлага, сайн туршлагад дөхүүлэн шинэчлэх нь хэтдээ намын төлөвшил, намын системийн хөгжилд сайн нөлөө үзүүлнэ. Үүнд дөхөм болох зөвлөмжийг энэхүү бодлогын цувралын төгсгөлд толилуулна.
Capacity Building for integrated regional development planning, Mongolia
Capacity Building for integrated regional development planning, Mongolia
Хэвлэн нийтэлсэн: Ministry of Finance and Economy of Mongolia
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-170.pdf
Түлхүүр үг: technical assistance in Mongolia by ADB, country strategy ADB, market economy, regional development planning in Mongolia
Хэвлэн нийтэлсэн: Central Asian Resource Initiative
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-172.pdf
Түлхүүр үг: Internal democracy of Mongolian political parties, political parties in Mongolia, democracy in Mongolia, political parties, resources, internal democracy of parties,
Хэвлэн нийтэлсэн:
Он: 1999
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-137.pdf
Түлхүүр үг: коррупци, хэвлэл мэдээлэл, авилга, хэвлэл мэдээлэл ба авилга, хэвлэл мэдээллийн авилга, сэтгүүлчийн ёс зүй, хэвлэл мэдээллийн эрх чөлөө
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-108.pdf
Түлхүүр үг: хэвлэл мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийн нийтлэл, мэдээ мэдээлэл, хэвлэл мэдээллийн хязгаарлалт, хэвлэл мэдээллийг хамгаалах, хэвлэлийн тойм, нийтлэл, сэтгүүлчдийн бичсэн нийтлэл, олон нийтийн хэвлэл мэдээлэл, хэвлэл мэдээллийн тухай хууль, мэдээний нууц, хэвлэл мэдээллийг шүүх
Хэвлэн нийтэлсэн: Монголын эмэгтэйчүүдийн холбоо
Он: 2009
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-110.pdf
Түлхүүр үг: жижиг зээл, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр, жижиг зээлийн үйлчилгээ, эмэгтэйчүүдийн жижиг зээлийн сан, монголын эмэгтэйчүүдийн холбоо, зээлийн үйлчилгээ, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага, жижиг зээлийн сан, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт
Хэвлэн нийтэлсэн: Монгол Банк
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-111.pdf
Түлхүүр үг: бичил санхүү, монгол улсын санхүүгийн салбар, бичил санхүүгийн үйлчилгээ, албан бус сектор, бичил бизнес, бичид бизнес эрхлэгчид, бичил санхүүгийн орчин, жижиг бизнес эрхлэгч, бичил санхүүгийн үйл ажиллагаа
Хэвлэн нийтэлсэн: Стандарчлал, хэмжилгүйн үндэсний төв
Он: 1998
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-112.pdf
Түлхүүр үг: боловсролын стандартын тогтолцоо, бага дунд боловсрол, боловсролын салбар, боловсролын стандарт, дунд сургуулийн боловсрол, бага дунд сургуулийн боловсрол, бүрэн дунд боловсролын агуулгын стандарт, бүрэн дунд боловсролын стандарт, монгол улсын боловсролын салбар, монголын боловсролын салбар, монголын боловсролын стандарт