Газар чөлөөлөх үйл явцад төлөвлөлтийн эрх зүйн шаардлагыг хэрэгжүүлэх нь-Бодлогын асуудал №43
Улам бүр тэлсээр буй Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, дэд бүтцийн шинэчлэл болон хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж байгаа энэ цаг үед хөгжлийн бүтээн байгуулалтад зориулан газар чөлөөлөх шийдвэр гаргах үйл явцыг оновчтой зохицуулах замаар хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс сэргийлэх, нөгөө талаар эдгээр хөгжлийн төсөл хөтөлбөр саадгүй хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. 2015 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуулиар бий болгосон төлөвлөлтийн эрх зүйн зохицуулалтаар тооцоо судалгаа, холбогдох талуудын оролцоонд тулгуурлан бүтээн байгуулалтыг ухаалгаар төлөвлөж, амжилттай хэрэгжүүлэх, хамгийн гол нь хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх үндсэн нөхцөл бүрдсэн юм.
Энэхүү бодлогын шинжилгээгээр сүүлийн үед батлагдсан төлөвлөлт, бүтээн байгуулалттай холбоотой хууль тогтоомж, тэдгээрийн төсөлд шинжилгээ хийж, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэхтэй холбоотой санал зөвлөмж боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн: Human Rights Center, University of Essex
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/State of Democracy in Mongolia.pdf
Түлхүүр үг: democracy development in Mongolia, state of democracy analysis, Mongolian democratization, Mongolian parliamentary election, Mongolian presidential election, Mongolian political parties, democracy and human rights in Mongolia