card
Эрх зүйн шинэтгэл, хараат бус шүүх#ЭрүүгийнЭрхзүйнШинэчлэл#ХуульСахиулахБайгууллага Судалгаа2025

Монгол Улсад Прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх нь - Бодлогын судалгаа

Зохиогч: Судалгааны багийн ахлагч Г.Цагаанбаяр, Судлаач С.Билгүүн, Хянан тохиолдуулсан П.Бадамрагчаа
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2025
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Прокурорын хараат бус байдал, бодлогын судалгаа
Хөтөлбөр: Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих

Нээлттэй Нийгэм Форум нь Монгол Улсын шударга ёсны тогтолцоог шинэчлэх үйлсэд хөндлөнгийн судалгаа шинжилгээ нийлүүлэх, олон талт бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, холбогдох байгууллагуудын хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхааран ажиллаж ирлээ. 2024 онд нээлттэй зарласан бодлогын судалгааны тэтгэлгийн шалгаруулалтад Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэнгийн Прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх сэдэвт судалгааны төсөл шалгарч бодлогын судалгааны тайлан ийнхүү уншигчдын гарт хүрч байна.

Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэл болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүн нь прокурорын эрх зүйн орчны шинэтгэлд тусгалаа олсон байдал, олон улсын чиг хандлага зэргийг авч үзсэн нь энэхүү судалгааны гол онцлог юм. Мөн аливаа институцийн хараат бус байдлын гол баталгаа нь шударга, ил тод, хараат бус томилгооны процесс болон хариуцлагын механизм болохыг онцлон тэмдэглэж бусад орны туршлагатай харьцуулан дүн шинжилгээ хийсэн нь ач холбогдолтой болжээ.

Иймээс цаашид нарийвчилсан шинжилгээ, харьцуулсан судалгаа хийх зэргээр асуудлыг гүнзгийрүүлэн судалж, олон талын санал, шүүмж өрнүүлэх нь прокурорын байгууллагын үйл ажиллагааны мэргэжлийн хараат бус, шударга, ил тод байдлыг сайжруулах бодлогын шийдлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой. Хууль зүйн салбарын төлөөлөгчид, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарыг энэ талаарх бодлогын хэлэлцүүлэгт идэвх санаачилгатай оролцож, шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

 

 
 
Зохиогч: Судалгааны багийн ахлагч Г.Цагаанбаяр, Судлаач С.Билгүүн, Хянан тохиолдуулсан П.Бадамрагчаа
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2025
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Прокурорын хараат бус байдал, бодлогын судалгаа
Хөтөлбөр: Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих