Эдийн засгийн зөвлөл Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн зөвлөмж гаргалаа
Монгол Улсын 2026 оны төсвийн төлөвлөлтөд анхаарах асуудал
2025.10.01
Монгол Улсын эдийн засаг сүүлийн 20 гаруй жилд уул уурхайн салбарын өндөр хамаарлаас шалтгаалсан мөчлөгт савлагаатай тулгарсаар ирлээ. 2020–2025 оны төсөв хэт тэлсэн шинжтэй байсан бол 2025 онд түүхий эдийн үнийн уналттай холбоотойгоор өсөлтийг бууруулан тодотгож, улмаар 2026 оны төсвийн төсөлд төсвийн сахилга батыг чангатгах, төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийн орон зайг өргөтгөх шаардлага улам илүү тодоор тавигдаж байна. Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн хараат бус, мэргэжлийн зөвлөлөөс төсвийн төлөвлөлтийн чанарыг сайжруулах, үр ашигтай зарцуулалтыг хангах, урт хугацааны тогтвортой байдлыг баталгаажуулах чиглэлд дараах зөвлөмжийг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад хүргэж байна.
1. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах
- Төсвийн зарлагын өсөлтийг хатуу хязгаарлаж, орлогын түр зуурын өсөлтөд тулгуурлан урсгал зардлыг нэмэгдүүлэхийг таслан зогсоох. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудын үр нөлөө олон удаагийн нэмэлт өөрчлөлтийн дүнд суларсан байдлыг залруулах.
- Төсвийн бодлогыг мөчлөг сөрсөн зарчмаар хэрэгжүүлж, эдийн засгийн тэлэлтийн үед нөөц хуримтлуулан, уналтын үед шокийг бууруулах боломж бүрдүүлэх.
- Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, экспортын хэмжээний өөдрөг таамагт хэт найдахгүй, бодитой төсөөлөл дээр суурилсан орлогын тооцоо хийх. Тухайлбал, нүүрсний экспортын биет хэмжээг 2026 онд 90 сая тонн гэсэн нь эрсдэл дагуулж буй тул хувилбар боловсруулах шаардлагатай.
2. Төсвийн зарлагын шинэчлэл хийх
- 2026 оны Төсвийн тухай хуулийн хавсралт дахь хөтөлбөр–үр дүнгийн үзүүлэлтийг санхүүжилттэй уялдуулах, цаашид үр дүнд суурилсан төсөвлөлтийг бүх салбарт хэрэгжүүлэх.
- Урсгал зардлын бүтэц, өсөлтийн шалтгаан, өртгийн өөрчлөлтийг системтэйгээр судалж, ил тод тайлагнах, урсгал зардлын ДНБ-д эзлэх хувийг эрс бууруулах.
- Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын суурь зардлыг өсгөсөн бүтэц, төлөвлөлтийн алдааг засах.
- Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтын хүрээ, тэргүүлэх чиглэлийг ил тод болгож, өндөр өртөгтэй тусгай эмчилгээ ба олон нийтэд чиглэсэн урьдчилан сэргийлэх үйлчилгээний харьцааг нээлттэй хэлэлцэн шийддэг тогтолцоо бүрдүүлэх. Нэн ялангуяа онцын шаардлагагүй, өндөр өртөгтэй хэвтэн эмчилгээний зардлыг бууруулах замаар нөөцийн ашиглалтыг сайжруулах.
3. Хөрөнгө оруулалтын бодлогын оновчлол
- Төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн өгөөж, нийгмийн ач холбогдлоор эрэмбэлж, үр дүнг хэмждэг тогтолцоог хэлбэр төдий бус бодитоор хэрэгжүүлэх.
- Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт дэх Эдийн засаг, хөгжлийн яамны үүрэг, оролцоог нэмэгдүүлж, зардал–үр ашгийн тооцоог чанартай хийдэг болох.
- Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг иргэдийн нэн тулгамдсан асуудалд чиглүүлэх, хүлээж болохуйц “гоёлын” төслүүдээс татгалзах.
- ТЭЗҮ, захиалагчийн хяналтыг чанаржуулж, чанарын доголдолтой, хугацаа хэтэрсэн хөрөнгө оруулалтын төслүүдийг зогоох, хариуцлага тооцдог болох. Төсвийн хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын төслийн менежментийг сайжруулах.
- Боловсролын салбарын хөрөнгө оруулалт, урсгал зардлын төлөвлөлт уялдаа холбоо сул, үр ашиггүй явж ирсэн байдалд дүн шинжилгээ хийж засаж залруулах.
4. Өрийн удирдлагын шинэчлэл
- Төсвийн тухай хуульд өрийн удирдлагын тусгай хэсэг оруулж, Засгийн газрын өрийн дээд хязгаарын зэрэгцээ өрийн баталгаа, орон нутгийн өрийн зохистой хязгаарыг тогтоодог болох.
- Гадаад зээл, төслийн санхүүжилтийг УИХ-д олон хувилбар бүхий сонголттойгоор өргөн мэдүүлж танилцуулдаг болох (төсвөөс, гадаад зээлээр, төр-хувийн хэвшлийн түншлэлээр гэх мэт).
2026 оны төсвийн төлөвлөлт нь Монгол Улсын эдийн засгийн ирээдүйн тогтвортой байдал, хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар, нийгмийн үйлчилгээний чанарт шууд нөлөөлөх ач холбогдолтой. Иймд төсвийн сахилга бат, хөрөнгө оруулалтын үр өгөөж, өрийн удирдлагын тогтолцоог сайжруулах, нийгмийн салбарын бодлогын суурь өөрчлөлтийг хийх нь нэн чухал юм. Эдийн засгийн зөвлөлөөс дээрх зөвлөмжийг Засгийн газар болон УИХ-ын гишүүд төсвийн хэлэлцүүлгийн явцад авч үзэхийг санал болгож байна.
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ДЭРГЭДЭХ
ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨЛ
Хэвлэн нийтэлсэн: Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/index_user_2004.pdf
Түлхүүр үг: Монгол улсын эдийн засгийн өөрчлөлт, хэрэглэгчийн итгэлийн индекс, хүн амын орлого, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, ажил эрхлэлт, бизнесийн орчин, ядуурал, мөнгөний ханш, хөрөнгө оруулалтын орчин
Байгаль, цаг уурын өөрчлөгдөл малчин өрхийн амьжиргаанд хэрхэн нөлөөлснийг судалсан нь
Байгаль, цаг уурын өөрчлөгдөл малчин өрхийн амьжиргаанд хэрхэн нөлөөлснийг судалсан нь
Хэвлэн нийтэлсэн: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/BiagalTsagUur_herders_mong.pdf
Түлхүүр үг: байгаль цаг уурын өөрчлөлт, малчин өрхийн амьжиргаа, засгийн газрын бодлого, байгалийн аюул гамшиг, мал аж ахуйн салбар, байгаль орчин
Төрийн бус байгууллагуудын нийгмийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн судалгаа
Төрийн бус байгууллагуудын нийгмийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн судалгаа
Хэвлэн нийтэлсэн: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он: 2000
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/NGO_final_report_mongolian.pdf
Түлхүүр үг: Монголын төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, иргэний нийгэм, Монголын ТББ-ын өнөөгийн байдал, ТББ-ын оролцоо, ТББ-ын чадавхи, ТББ-ын санхүүжилт
Survey report on NGO implemented assistance in social sector of Mongolia
Survey report on NGO implemented assistance in social sector of Mongolia
Хэвлэн нийтэлсэн: UNDP
Он: 2000
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/NGO_final_report_english.pdf
Түлхүүр үг: Mongolian Government's social policy, non-governmental organization, NGOs in Mongolian NGOs in 2000-2004, NGOs activities and Government policy
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/tailan 1.pdf
Түлхүүр үг: газрын шинэтгэл, газар ашиглалт, газар эзэмших өмчөх, газрын тухай хууль, Монгол улсын газрын харилцааны хууль эрх зүйн орчин, газар ашиглалтын мониторинг
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/tailan 2.pdf
Түлхүүр үг: газрын шинэтгэл, газар ашиглалт, газар эзэмших өмчөх, газрын тухай хууль, Монгол улсын газрын харилцааны хууль эрх зүйн орчин, газар ашиглалтын мониторинг
Дунд орлоготой хүмүүсийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх арга замууд
Дунд орлоготой хүмүүсийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх арга замууд
Хэвлэн нийтэлсэн: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/MiddleIncome_mong.pdf
Түлхүүр үг: өрхийн амьжиргаа, дунд орлоготой өрхийн амьжиргаа, өрхийн амьжиргааны түвшин, дунд орлоготой иргэд, дунд орлоготой өрхийн орлого зарлага, ядуурлыг буурулах арга зам
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Өрхийн Чадавхийг нэмэгдүүлж нийгмийн цогц суурь Үйлчилгээний хүртээмж, ашиглалтыг сайжруулах хөтөлбөрийн үнэлгээний тайлан
Нийгмийн хамгааллын салбарт зарцуулж буй улсын төсвийн хөрөнгийн жендэрийн дүн шинжилгээ
Нийгмийн хамгааллын салбарт зарцуулж буй улсын төсвийн хөрөнгийн жендэрийн дүн шинжилгээ
Хэвлэн нийтэлсэн: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Social study_mong.pdf
Түлхүүр үг: нийгмийн хамгааллын зардал, төсвийн хуваарилалт ба жендерийн тэгш байдал, нийгмийн халамж, нийгмийн даатгал, Монгол улсын төсвийн хөрөнгийн зарцуулалт


