card
Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжихНийтийн өмч, байгалийн баялгийн засаглал#ТөрийнӨмчитКомпанийнЗасаглалБодлогын асуудал2026

ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгоо: ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, чанар, бүтээмжийн менежерийн томилгоо - Бодлогын асуудал №56

Зохиогч: Судлаач Д.Тэгшбаяр
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2026
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: ТӨК-ийн засаглал
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь

ТӨК-ийн засаглалын нэг чухал шаардлага нь төрөөс хараат бусаар бизнесийн зарчмын дагуу бие даан ажиллах явдал билээ. Энэхүү хараат бус байдлыг хангахад ТӨК-ийн ТУЗ, гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаалтны томилгоо нэн чухал бөгөөд нэр дэвшигчдэд тавих шаардлага, томилгооны үйл явцыг нарийвчлан зохицуулж, ТУЗ-ийн хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулах учиртай.

Энэхүү шинжилгээгээр улсын төсөвт хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”  ТӨҮГ-ыг сонгон авч, 2020-2024 онд хийгдсэн удирдах албан тушаалтны томилгоон дахь хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.  Энэ хугацаанд дээрх 3 компанид ТУЗ-ийн гишүүний томилгоо 10, гүйцэтгэх удирдлагын 7, Засгийн газрын БЭТ-ийн 1, чанар, бүтээмжийн менежерийн 9 томилгоо тус тус хийгдсэн байна. Ингэхдээ ТУЗ-ийн хараат бус гишүүдийн томилгоонд сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий зохион байгуулсан бол бусад нь огт сонгон шалгаруулалтгүй явагджээ. 

ТӨК-ийн удирдах албан тушаалтны томилгоонд хийсэн шинжилгээний тайлантай танилцана уу. 

Зохиогч: Судлаач Д.Тэгшбаяр
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2026
Төрөл: Бодлогын асуудал
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: ТӨК-ийн засаглал
Хөтөлбөр: Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь