Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилт: Шүүгчийн сонгон шалгаруулалт
Нээлттэй Нийгэм Форум нь 2021 онд батлагдсан Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх чиглэлийн судалгааг дэмжин хараат бус судлаач нартай хамтран ажиллаж эхэллээ. Энэ удаад Оюуны Инноваци ТББ-ын хийж гүйцэтгэсэн Шүүхийн тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойших шүүгчийн сонгон шалгаруулалтын бодит практик, үр дагаварт хийсэн шинжилгээний тайланг Та бүхэнд хүргэж байна.
Шударга, хараат бус шүүх засаглал нь ардчилсан нийгмийн тулгуур багана бөгөөд үүний үндэс нь мэдлэг чадвартай, ёс зүйтэй шүүгчийг шилж сонгох ил тод, шударга тогтолцоо байдаг. 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар шүүгчийг сонгон шалгаруулах үйл явцад зарчмын томоохон өөрчлөлтүүд орсон билээ. Тухайлбал, шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө хариуцаж, шалгалтын үнэлгээний эрэмбийг баримтлан томилуулах санал гаргадаг болсон нь улс төрийн нөлөөллийг бууруулах чухал алхам болсон юм.
Нээлттэй Нийгэм Форум нь засаглалын ил тод байдлыг хангах, хүний эрхийг хамгаалах, шүүх эрх мэдлийн шинэчлэлийг дэмжих зорилгынхоо хүрээнд шүүхийн тогтолцоо дахь бодлогын судалгаа, хяналт шинжилгээг тогтмол дэмжиж бөгөөд энэ удаад “Оюуны-Инновац” ТББ-аас ирүүлсэн саналыг дэмжиж, шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойших шүүгчийн сонгон шалгаруулалтын бодит практик, үр дагаварт хийсэн шинжилгээний тайланг Та бүхэнд хүргэж байна.
Судалгааны үр дүнгээс харахад цахим бүртгэлийн систем дэх техникийн саад бэрхшээл, шалгалтын даалгаврын тодорхойгүй байдал, дээд шатны шүүгчид нэр дэвшигчдээс шаардах материалын давхардал зэрэг нь нэр дэвшигчдэд чирэгдэл учруулж буйг онцолжээ. Мөн шүүгчийн сонгон шалгаруулалтад хөндлөнгийн мэргэшсэн хороог оролцуулах, үнэлгээний аргачлалыг илүү боловсронгуй болгох шаардлага байгааг олон улсын туршлагад үндэслэн гаргаж ирсэн байна.


