МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
Өмгөөлөгчийн ёс зүй, хариуцлагын талаарх хууль тогтоомж, өмгөөлөгчтэй холбоотой мэргэжлийн хариуцлагын маргаан
шийдвэрлэх механизмын судалгаа, Герман, Япон, Америк зэрэг орны тогтолцоог МУ-ынхтай харьцуулсан шинжилгээг
энэхүү шинэ судалгааны тайлангаас үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/ShuuhiinShiidverSudlal_13.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа - 13, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
“Шүүхийн шийдвэрийн судалгаа” цувралын энэхүү дугаараар иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийгдсэн хоёр судалгааны ажлыг танилцуулж байна. Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн багш нараас бүрдсэн судлаач нар шүүхийн практикт нийтлэг биш хэдий ч эрх зүйн зохицуулалт, хэрэглээний хувьд нэг мөр болгох шаардлагатай, сонирхолтой сэдвүүдийг сонгон авч судалсан байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/ShuuhiinShiidverSudlal_12(1).pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 12, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй нийгэм форум болон Оюуны Инноваци ТББ-ын хамтран хэрэгжүүлсэн Шүүхийн индекс 2021 судалгааны тайланг англи хэл дээр орчуулан хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:OSF - 2021
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Judicial%20index%202021%20(3).pdf
Түлхүүр үг:Judicial Index Mongolia 2021 - Judicial index, justice, judiciary in Mongolia, judicial reform
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт захиргааны шүүхийн шийдвэртэй холбоотой хоёр тайланг танилцуулж байна.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Report-8_FINAL.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 8, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Монгол Улсын Шүүхийн индекс нь шүүхийн салбарт өрнөж буй шинэтгэлийн үр нөлөөг хараат бусаар үнэлж, аливаа ухралтаас сэргийлэх, хэрэгжилтийн шатанд эрчимжүүлэх шаардлагатай асуудлыг тодорхойлох зорилготой хоёр жил тутамд хэрэгжих судалгаа юм. Шүүхийн индекс нь (1) шүүхийн үйл ажиллагааны төлөв байдлыг олон талаас бодитойгоор үнэлэх; (2) шалгуур үзүүлэлтийн оноонд үндэслэн шүүхийн тулгамдсан асуудал, хүндрэл, бэрхшээлийг тодорхойлохыг эрмэлзэх; (3) төлөв байдал, тулгамдсан асуудлын үндсэн дээр шүүхийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг хандлагыг тодорхойлоход чухал хэрэгсэл болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/ShuukIndex2021.pdf
Түлхүүр үг:Шүүх, Шүүхийн индекс, Хараат бус шүүх, эрх зүйт ёс
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү дугаараас:
- Дуусгавар болсон актад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх (харьцуулсан эрх зүйн судалгаа) – Хуудас 9
- Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал) – Хуудас 111
- Сонгуулийн маргаан шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн шинжилгээ – Хуудас 193 гэсэн сэдвүүдээр сонгон судалсныг хүлээн авна уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Report-6_edited_web%20(2).pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 6, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэ удаагийн шүүхийн шийдвэрийн судалгааны цувралд МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ШИНЭЭР ТУСГАСАН
ГЭМТ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭЖ БУЙ ШҮҮХИЙН ПРАКТИК ЗАНАЛХИЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ БА ӨРСӨЛДӨХ ХЭМ ХЭМЖЭЭ болон ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР
ШИЙДВЭРЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ гэсэн сэдвүүд багтлаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Court%20Series%205_Web.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 5, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум 2021 оноос шүүхийн шийдвэрийн
судалгааны чанарыг дээшлүүлэх зорилгоор Редакцын
зөвлөлтэй хамтран ажиллаж, нийт гурван удаагийн цувралаар
шүүхийн шийдвэрийн есөн тайланг нийтийн хүртээл болгоод
байна. Pедактор С.Билгүүний эрхлэн гаргаж буй энэ удаагийн
дугаарт эдийн бус хохирлын талаар судалсан дөрвөн судалгааг
танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/Court%20Series%204_Web.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа - 4, Шүүхийн шийдвэр судлал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү судалгаагаар шүүхийн шийдвэрийн цахим санд
шийдвэр нийтлэх эрх зүйн зохицуулалт, ил тод байдал, эрх зүйн
үндэс, цахим сан хэрэглэгчийн үнэлгээ зэргийг судалж, санал зөвлөмж
боловсруулахыг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/Report%20on%20shuukh_mn_web.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим санд хийсэн судалгааны тайлан
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалт
нь олон улсын гэрээ, конвенц, жишиг зарчмууд, сайн туршлагад нийцсэн эсэхэд дүгнэлт өгч, хуулийн төслийн чанар, агуулгыг сайжруулахад чиглэсэн тодорхой санал, зөвлөмжийг бодлого боловсруулагчдад хүргэхийг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/LR34_Whistleblower.pdf
Түлхүүр үг:ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх

