МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
Энэхүү санал шүүмжийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оны 2 дугаар сард олон нийтэд танилцуулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүний дагалдах хуулийн төсөлд үндэслэн боловсруулав. Хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохыг сэргээх, зарим нэр төрлийн ашигт малтмалд оногдуулж буй АМНАТ-ын нэмэлт төлбөрийн хувь хэмжээг бууруулах, баяжуулах үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгох зэрэг салбарын хөгжлийг дэмжих зохицуулалт туссан нь сайшаалтай. Энэхүү санал шүүмж нь газрын хэвлийн баялаг ашиглах үйл ажиллагаанд ил тод байдал, шударга ёсыг хангах, үр өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээх Үндсэн хуулийн үзэл санаанд хуулийн төслийг нийцүүлэхэд чиглэсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Law%20review_52%20Final.pdf
Түлхүүр үг:Ашигт малтмалын тухай хууль, Ил тод байдал
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2026-02-10
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн өөрчлөлтөд өгөх санал – Хуулийн шүүмж №48
2026-02-10
Засгийн газраас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Тус хуулийн төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон байгаль орчны олон улсын гэрээ конвенц, үүрэг амлалтад хэрхэн нийцэж байгааг шинжилсний үндсэн дээр холбогдох санал шүүмж боловсруулан хүргүүлж байна. Уг санал шүүмжийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас (хуучин нэрээр) 2024 оны 3 дугаар сард олон нийтэд танилцуулсан хуулийн төсөлд тулгуурлан боловсруулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Law%20review_48_FINAL.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, байгаль орчин, иргэдийн оролцоо,
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2025-01-06
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Хуулийн шүүмж №47
2025-01-06
ХЗДХЯ-аас боловсруулсан Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөлд хийсэн шинжилгээг Хуулийн шүүмж цувралаараа хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Law%20review_47%20final.pdf
Түлхүүр үг:жагсаал, цуглаан, эрх чөлөө, хуулийн шүүмж
Хөтөлбөр:Иргэний оролцоог дэмжих нь
Шинэ
2024-12-05
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал – Хуулийн шүүмж №46
2024-12-05
ННФ-аас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгч буй санал, шүүмжийг хүлээн авна уу.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Law%20review_46FINAL.pdf
Түлхүүр үг:Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, шинэчилсэн найруулга, шүүмж
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2024-01-10
Хуулийн шүүмж #45 Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал зөвлөмж
2024-01-10
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл нь уул уурхайн салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, салбарын тогтвортой хөгжлийг хангахад ахиц авчирч чадах уу? ННФ, Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, хамтран зохион байгуулсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн санал зөвлөмжийг хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Law%20review_45%20(1).pdf
Түлхүүр үг:Ашигт малтмалын тухай хууль, Уул уурхай
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2023-12-06
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд өгөх санал шүүмж - Хуулийн шүүмж №44
2023-12-06
Энэхүү хуулийн шүүмжээр хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөхөд “зайлшгүй байдал”-ыг бодитойгоор үнэлэн тогтоох чиглэлээрх өнөөгийн эрх зүйн зохицуулалтыг хүний эрхийн зарчим, стандарт, бусад улс орны туршлагатай харьцуулан шинжилж, тодорхой шийдлүүдийг санал болгохыг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/Law%20review%2344_final%20soft.pdf
Түлхүүр үг:Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд өгөх санал шүүмж - Хуулийн шүүмж №44
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Үндсэн хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаарх үүрэг амлалтад нийцсэн эсэхийг үнэлж энэхүү санал шүүмжийг боловсрууллаа. Хуулийн шүүмж нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 2023 оны 03 дугаар сард олон нийтэд танилцуулагдсан хувилбарт үндэслэсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2023
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Law%20review_43_final%20for%20printing.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж байгаа Төрийн болон орон нутгийн
өмчийн тухай хуулийн төслийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар эцэслэгдсэн
хувилбартай танилцан дараах саналыг гаргаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Law_review40.pdf
Түлхүүр үг:Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөлд өгөх санал шүүмж - Хуулийн шүүмж №40
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2022-06-26
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖТОЙ НИЙЦЭХ БАЙДАЛ
2022-06-26
Манай улсын хувьд олон улсын сайн туршлагад тулгуурлан үндэсний баялгийн
сангийн бүрэлдэхүүн болох Хөгжлийн сангийн хөрөнгийн удирдлагын хэлбэрийг компанийн
нэгдлийн загварчлалаар хэрэгжүүлэхийг зорьж, “Хөгжлийн сангийн тухай” хуулийн төсөлд санал өгч байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/Law%20review_39.pdf
Түлхүүр үг:Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл (Бусад хууль тогтоомжтой нийцэх байдал)- Хуулийн шүүмж №39
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс тус хуулийн
төслийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн доорх санал, шүүмжийг боловсруулан хүргүүлж
байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/Law%20review_38.pdf
Түлхүүр үг:Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл - Хуулийн төсөл №38
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах

