НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
2009-11-20
Орон нутгийн төсвийн орлогын хуваарилалтыг зохистой хангах нь /Дэлгэрэнгүй тайлан/
2009-11-20
Судалгааны ажлын зорилго нь төвлөрлийг сааруулах өнөөгийн бодлогын нөхцөл байдал, түүнийг төсвийн арга замаар хангаж байгаа бодит байдлыг задлан шинжилж үнэлгээ өгөхөд чиглэгдэнэ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2009
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-8.pdf
Түлхүүр үг:орон нутгийн төсөв, төсвийн орлого, орон нутгийн санхүүжилт, орон нутгийн төсвийн татвар, төсвийн орлогын хуваарилалт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
The purpose of the research is to analyze and assess the current policy environment of decentralization and the state of affairs of ensuring the process through budgeting.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2009
Төрөл:Судалгаа
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/LocallBudgetRevenue_eng(3).pdf
Түлхүүр үг:Rational allocation of local budget revenues
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Эрүүл мэндийн салбарт хэрэглэж байгаа төлбөрийн аргыг боловсронгуй болгох, хувийн төлбөр тооцоог зохицуулаттай болгох, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаагхөхиүлэн дэмжих зэрэг асуудлыг бодлогын түвшинд анхаарах цаг болсныг судлаач дурьджээ. Тойм судалгаанд бүс нутгийн чиг хандлага, олон улсын судалгааны дүгнэлтүүд зэргийг Монголын бодлогын чиг, тоо баримттай харьцуулан цаашид анхаарах асуудлуудыг санал болгожээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2008
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/PolPaper_Health.pdf
Түлхүүр үг:эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн санхүүжилт, эрүүл мэндийн салбарын төсөв
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах