НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
“Төсвийн зөвлөл” эхний хэлэлцүүлгээ “Төсвөөс гадуурх зарцуулалт” сэдвээр хийлээ. Монгол Улсын хувьд төсвийн сахилга батыг дээшлүүлэх, бодлогын үр дүнг сайжруулах, төсвөөс гадуурх зарцуулалтыг хязгаарлаж, түүнд тавих хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай
гэх үндэслэлээр дээрх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Төсвийн шинжилгээ
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2021/01.FiscalCouncil-Budget Analysis-Brief 01-ExtraBudget-2021.pdf
Түлхүүр үг:Төсвийн шинжилгээ - 1: Төсвөөс гадуурх зарцуулалт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Улсын төсвийн хөрөнгө оруулалттай зарим
төслийн хэрэгжилт удааширч он дамжин,
улмаар дуусгалгүй орхигдуулснаар төсвийн
хөрөнгийн зарцуулалтыг үр ашиггүй болгож байна. Анхаарах асуудлыг тоймлон хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/OSF_Bodlogiin asuudal_32-Төсөв-202010-FINAL.pdf
Түлхүүр үг:МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТӨД АНХААРАХ АСУУДАЛ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2020-08-24
Монгол Улсын 2020 оны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд өгөх санал
2020-08-24
2020 оны улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга
байгууламжийн төлөвлөлтийн чиглэлээр дараах саналыг гаргаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:санал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/0.2020BudgetRevision1-202008.pdf
Түлхүүр үг:МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭХ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСЛҮҮДИЙН ТӨЛӨВЛӨЛТӨД ӨГӨХ САНАЛ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Төрийн аудитын байгууллагын зүгээс хийх аудит, аудитын төлөвлөлт, Ерөнхий
аудитор Улсын Их Хурал болон Засгийн газартай харилцах, төрийн аудитын
хууль зүйн баталгаа, аудитын зөвлөмжийн хэрэгжилтийн асуудлаарх санал
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Мэдээллийн хуудас
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/30.04.2020_OSF_recom(1).pdf
Түлхүүр үг:ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Энэхүү тойм дүгнэлт нь төсвийн орлого ба зарлагын төлөвлөлт, орон нутгийн төсөв ба тусгай сангууд, төсвийн тэнцэл болон өр гэсэн дэд хэсгүүдээс бүрдэнэ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2013
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/2014 State Budget Toim Dugnelt-OSF.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын 2014 оны төсвийн төсөл: Тойм дүгнэлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Уг судалгаа нь төсвийн зарлагыг бодлогын хэрэгсэл болгон сонгож түүний макро эдийн засгийн нөлөөллийг тодорхойлохдоо бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл буюу ДНБ-ий бүрдэлт, мөнгөний зах зээл, хөдөлмөрийн зах зээлүүдэд задлан авч үзсэнээрээ шинэлэг, магадгүй Монголын нөхцөлд анхдагч болно. Ингэж нарийвчлан судалснаар төсөв ба сонирхож буй хувьсагчдын (эдийн засгийн индикаторууд) хамаарлыг илүү тодорхой харж төсвийн зарлага нь голлон ямар сувгаар макро эдийн засагт нөлөөлж буйг тайлбарлах боломжтойгоороо давуу талтай.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2013
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/budget_book.pdf
Түлхүүр үг:Төсвийн бодлогын макро эдийн засгийн нөлөөллийн шинжилгээ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Энэхүү гарын авлагад хувийн санхүүгийн зорилгоо тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, олсон орлогоо хэрхэн хадгалж арвижуулах боломж буюу төрөл бүрийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах тухай өгүүлэх болно. Түүнчлэн бизнесээ санхүүжүүлэх мөнгө хэрэгтэй байгаа бол санхүүгийн ямар төрлийн байгууллагын, ямар үйлчилгээг ашиглаж болох тухай, мөн өөрт буй мөнгөө аль нэг компаний үйл ажиллагаанд хөрөнгө оруулах замаар арвижуулахыг хүсч байвал юу анхаарах талаар өгүүлнэ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-44.pdf
Түлхүүр үг:санхүү төлөвлөлт, санхүүгийн хэрэгсэл, санхүүгийн байгууллага, санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, иргэдийн санхүүгийн төлөвлөлт, санхүүгийн зах зээл, даатгалын зуучлагч, даатгал, үнэт цаасны зах зээл, даатгалын төрөл, зээл, мөнгөн хадгаламж, хадгаламж зээлийн хоршоо
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Яагаад төсвийн төвлөрлийг сааруулах нь чухал вэ? Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөвт төвлөрч буй орлогын хэмжээ нэмэгдэж, орон нутгийн төсвийн орлогын Улсын нийт төсөвт болон ДНБ-д эзлэх хувь хэмжээ тасралтгүй буурч байна. Аливаа улс орны төвлөрсөн, эс төвлөрсөн байдлыг илтгэдэг гол үзүүлэлт нь улсын төсвийн орлого болон ДНБ-д эзлэх орон нутгийн төсвийн орлого юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-33.pdf
Түлхүүр үг:төсөв, монгол орны төсөв, төсвийн үйл явц, орон нутгийн төсөв, ДНБ, төсвийн төвлөрөл
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2008 оны сүүлийн хагасаас илэрч 2009 оны эхний хагаст оргилдоо хүрсэн эдийн засгийн хямралт байдлыг Дэлхийн санхүү - эдийн засгийн хямралтай холбож тайлбарлах нь нийтлэг болжээ. Энэ нь Монголын эдийн засгийн байдал гадны үл давах нөлөөнөөс хамаарч байна гэсэн ойлголт төрүүлэхээс гадна, одоогийн хямралт байдал мөн л дэлхийг хамарсан хямрал өнгөрөх явцад аяндаа шийдэгдэх мэт хүлээлт үүсгэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-17.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын макро-эдийн засаг, макро-эдийн засгийн динамик, макро эдийн засгийн комьютерийн загвар
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Уг судалгаагаар (i) хуулиар нутгийн удирдлагын байгууллагын хариуцах чиг үүрэг ба түүний хэрэгжилтийн байдал, (ii) төсвийн төлөвлөлтийн үйл явц, орон нутгийн зарлагын хэрэгцээ шаардлага, (iii) орон нутгийн үйлчилгээний өртөгт нөлөөлөх хүчин зүйл, (iv) улсын төсвөөс орон нутгийн төсөвт шилжүүлэг олгохдоо орон нутгийн үйлчилгээний зардлын стандартыг хэрхэн тооцох зэргийг шинжлэн судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-230.pdf
Түлхүүр үг:Орон нутгийн төсвийн зарлагын шинжилгээ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах