МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
Судалгаагаар АН-аас боловсруулсан хуулийн төсөл нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн суурь үзэл баримтлал болон Монгол Улсын ардчилсан институцийн хөгжлийн чиг хандлагатай зөрчилдөж байна. Мөн Улс төрийн намын тухай хуулийн амин сүнс болсон санхүүгийн ил тод байдал, хяналт, намын дотоод засаглал дахь эрх мэдлийн тэнцвэрт байдал, мөнгөний нөлөөллийг хязгаарлах зэрэг засаглалын суурь механизмыг бүхэлд нь сулруулж, эрх зүйн зохицуулалтыг дордуулсан шинжтэй байна. Улмаар улс төрийн намуудыг олон нийтийн оролцооноос тусгаарлаж, чинээлэг бүлгүүдийн ашиг сонирхлыг хамгаалсан картель нам болон плутократ тогтолцоо руу шилжих эрсдэл өндөр байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Асуудал эргэцүүлэл
Файл татах:/uploads/users/3092/files/Asuudal_Ergetsuulel-FINAL.pdf
Түлхүүр үг:Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, намын дотоод ардчилал, санхүүжилт, орлогын нэг данс, хандив, төсвийн соёл
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2026-05-25
Аймаг нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах өөрчлөлтийн хуулийн төсөлд өгөх санал шүүмж - Хуулийн шүүмж №53
2026-05-25
АНСДИТХСтХ-д оруулах өөрчлөлтийн хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтэд нийцүүлэх зорилгоор боловсруулсан гэх боловч Цэцийн шийдвэрийг хэт явцуу хүрээнд тайлбарласан, Цэцийн шаардсан эрх зүйн тодорхой байдлыг хангаагүй, нэг талаас сонгуульд нэр дэвших сонирхолтой бүх талуудад тэгш боломж олгосон мэт боловч нөгөө талаас сонгуулийн өрсөлдөөн ижил гараанаас эхэлж тэнцвэртэй өрнөх боломжийг алдагдуулах эрсдэлтэй байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Law%20review_53_.pdf
Түлхүүр үг:сонгууль, сонгуулийн зардал, сонгуулийн хууль
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2025-09-18
Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх шүүмж – Хуулийн шүүмж №50
2025-09-18
ННФ-аас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгч буй санал, шүүмжийг хүлээн авна уу.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Law%20review_50.pdf
Түлхүүр үг:Улс төрийн нам, хуулийн шүүмж
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь

