МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
“Шүүхийн шийдвэрийн судалгаа” цувралын энэхүү дугаараар иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийгдсэн хоёр судалгааны ажлыг танилцуулж байна. Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн багш нараас бүрдсэн судлаач нар шүүхийн практикт нийтлэг биш хэдий ч эрх зүйн зохицуулалт, хэрэглээний хувьд нэг мөр болгох шаардлагатай, сонирхолтой сэдвүүдийг сонгон авч судалсан байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/ShuuhiinShiidverSudlal_12.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн судалгаа
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2023-12-01
“Монгол Улсын 2024 оны төсвийн төлөвлөлтөд өгөх санал, дүгнэлт” - Төсвийн шинжилгээ №6
2023-12-01
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл “Монгол Улсын 2024 оны төсвийн төсөвлөлт” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн сонирхогч талуудад хүргэж байна. Энэ удаагийн Төсвийн шинжилгээгээр 2024 оны улсын төсвийн төлөвлөлтөд анхаарах асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ төсвийн төлөвлөлтийг сайжруулахын тулд УИХ, Засгийн газар болон Сангийн яамны зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгов.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/Tusviin%20shinjilgee%20%236.pdf
Түлхүүр үг:2024 оны төсвийн төлөвлөлтөд өгөх санал, дүгнэлт, Төсвийн зөвлөл, улсын төсөв, төсвийн хяналт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
“Засгийн газрын өрийн удирдлагын өнөөгийн тогтолцоонд Монгол Улсын төрийн өрийг бүрэн хэмжээнд авч үзэхгүй байна” хэмээх дүгнэлтийг судалгааны баг хийжээ. Түүнчлэн гадаад өрийн дарамтаас амжилттай гарч чадсан Чили улс, хэт өндөр өрийн дарамтад орсон улсуудаас сургамж авах зорилгоор Шри Ланка, Бангладеш, Пакистан улсуудыг сонгон өрийн удирдлагаа хэрхэн хэрэгжүүлснийг судалсан болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Mongol%20Ulsiin%20Gadaad%20ur.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын гадаад өрийн төлөв байдал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Шинэ
2023-03-01
“2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеийн фэйсбүүк дэх хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний хэрэгжилт” Мониторингийн тайлан
2023-03-01
Шударга сонгууль иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн, Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Төлөө төвөөс 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед нийгмийн хэвлэл мэдээлэл (фэйсбүүк)-д үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа, мөн хүний эрхийн зөрчил бүхий кэйсүүдэд эрхзүйн дүн шинжилгээ хийж зөвлөмж боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв ТББ
Он:2021
Төрөл:Монитор
Файл татах:/uploads/users/3093/files/SocialMedia2021.pdf
Түлхүүр үг:Ерөнхийлөгчийн сонгууль, сонгох эрх, сонгогдох эрх
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2022-06-26
“Бүс ба зам” санаачилгын төслүүд дэх Монгол Улсын оролцоо, нөлөөллийн шинжилгээ
2022-06-26
БНХАУ-ын санаачилгаар “Бүс ба Зам” санаачилга хэрэгжин, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ) байгуулагдаж, бүс нутгийн олон оронд томоохон төслүүдийг санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Монгол Улс энэ санаачилгад нэгдэн зарим төслийг хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээр байгуулан санхүүжилт авах ажлууд хийгдэж байгаа талаар зарим төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгддэг боловч энэ хүрээнд манай улсад санхүүжүүлэх төслүүд болон зээл, тусламжийн мэдээллийн нээлттэй байдал сул байна. Иймд “Бүс ба Зам” санаачилга, АДБХОБ-ны санхүүжилтээр бүс нутагт хэрэгжиж буй болон хэрэгжихээр төлөвлөгдсөн Монгол Улсад хамаарал бүхий төслүүд, тэдгээрийн манай улсад үзүүлэх нөлөөллийн судалгааг доктор Д.Төмөрпүрэвээр ахлуулсан баг хийж гүйцэтгэснийг ТАНД хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Судалгаа
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Belt%20Road_Report-2022-FINAL-Web%20Version.pdf
Түлхүүр үг:“БҮС БА ЗАМ” САНААЧИЛГЫН ТӨСЛҮҮД ДЭХ МОНГОЛ УЛСЫН ОРОЛЦОО, НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Энэхүү судалгааг гүйцэтгэхдээ гадаад орны туршлагатай харьцуулан
судлах, түүхчлэх, мөн Хууль тогтоомжийн тухай хуульд тусгагдсан хууль
тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг судлах, урьдчилан тандаж
үзэх зэрэг арга зүйг ашиглан дараах агуулгын хүрээнд судлан, бодлогын
хувилбар дэвшүүлэхийг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2021
Төрөл:Бодлогын судалгааны тайлан
Файл татах:/uploads/users/3092/files/Court%20System_Web%20Version.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ТОЙРГИЙН БОЛОН ДАГНАСАН ШҮҮХ - БОДЛОГЫН СУДАЛГАА
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх