card
Хууль Эрх зүй2003

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай монгол улсын хуульд хийсэн дүн шинжилгээ

Зохиогч: О.Амархүү, В. Батхүү, Б.Баяр
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2003
Төрөл: Судалгаа
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: газар өмчлөлийн тухай хууль, газрын шинэтгэл, газрын реформ, газрын зах зээл, газар хувьчлал, оросын газрын зах зээл, азербайжаны газрын зах зээл, армений газрын зах зээл, гүржийн газрын зах зээл, казахстаны газрын зах зээл, киргизтаний газрын зах зээл, молдавы газрын зах зээл, албаний газрын зах зээл, беларусий газрын зах зээл
Хөтөлбөр: *
Монгол Улсын Их Хурал 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдөр "Газрын тухай", мөн оны 6 дугаар сарын 28-ны өдөр "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хоёр хуулийг батлан гаргажээ. Үүний нэгдэх нь өмнө 1994 онд баталсан хуулийг шинэчлэн найруулж, хоёр дахь нь Монгол Улсын түүхэнд анх удаа баталсан цоо шинэ хууль юм. Газрын тухай хууль нь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг урт хугацаагаар (15-60 жилийн гэрээгээр, нэг удаад 40 хүртэл жилээр сунгах) эзэмшүүлж ашиглуулах, Монгол Улсад байнга (183 хоногоос дээш хугацаагаар) оршин суугаа гадаадын иргэн, харъяалалгүй хүнд болон гадаадын хуулийн этгээдэд газрыг богино хугацаатайгаар ашиглуулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар байна. Харин Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль нь 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 3-д: "Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно" гэж заасан заалтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхтэй холбогдсон харилцааг тусгайлан зохицуулж байхаар батлагджээ.