Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх шүүмж – Хуулийн шүүмж №50
Монгол Улс Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 1 -ийг 2005 оноос хойш 18 жилийн дараа шинэ үзэл баримтлалаар 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан. Хууль 2024 оноос эхлэн хэрэгжиж байгаа ч одоогоор бүрэн хэмжээнд хэрэгжээгүй байгаа билээ. Учир нь Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх тухай хууль 2 -ийн хоёрдугаар заалтын хэрэгжилтийг 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл дахин сунгаад байна. Ийнхүү хууль бүрэн хэрэгжиж эхлээгүй байхад Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл /цаашид нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл гэх/-ийг боловсруулж олон нийтээс санал авахаар 2025 оны 5 дугаар 21-ны өдөр www.d-parliament.mn сайтад байршуулжээ. 3 Энэ төсөл нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон түүний хүрээнд шинэчлэн баталсан хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байх бөгөөд шинэчлэлийн гол ололт болох улс төрийн намын санхүүжилтийг хяналтыг сулруулах, төрийн санхүүжилт олгох механизмын шударга байдлыг алдагдуулах үр дагавартай байна.
Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх шүүмж – Хуулийн шүүмж №50
Эдийн засгийн зөвлөлөөс 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын тайланг хэлэлцэн зөвлөмж гаргалаа
Эдийн засгийн зөвлөлөөс Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн талаарх санал, зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ
Эдийн засгийн зөвлөлөөс өрийн удирдлагын асуудлаарх санал, зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ
Эдийн засгийн зөвлөлөөс өрийн удирдлагын асуудлаарх санал, зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ
Эдийн засгийн зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдлийн асуудлаарх санал, зөвлөмжөө УИХ-д хүргүүллээ
Law on the National Sovereign Wealth Fund and Its Implementation: Risks and Policy Options - Policy brief №50
- Хүний эрх
- Ардчилсан сайн засаглал
- Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих
- Ардчиллын институциүдийг бэхжүүлэх
- Иргэдийн оролцоо, иргэний нийгэм
- #ИлТодБайдал
- #ТөрийнХариуцлага
- #МэдээллийнИлТодБайдал
- #НийтийнСонсгол
- #МэдэхЭрх
- #СайнЗасаглал
- #ИргэдийнОролцоо
- #ИргэнийНийгэм
- #ХуулийнШүүмж
- Хуулийн шүүмж
Хууль тогтоомжийн тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал, шүүмж - Хуулийн шүүмж №49
- Хүний эрх
- Ардчилсан сайн засаглал
- Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих
- Ардчиллын институциүдийг бэхжүүлэх
- Иргэдийн оролцоо, иргэний нийгэм
- #ИлТодБайдал
- #ТөрийнХариуцлага
- #МэдээллийнИлТодБайдал
- #НийтийнСонсгол
- #МэдэхЭрх
- #СайнЗасаглал
- #ИргэдийнОролцоо
- #ИргэнийНийгэм
- #ХуулийнШүүмж
- Хуулийн шүүмж