Монголын бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн холбогдолтой ном зүй
Уг ном зүйд хамрагдсан Монголын бэлчээрийн мал аж ахуйн холбогдолтой бүтээлүүдийг сонгон эмхтгэхдээ Улсын төв номын сан, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн номын сан, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн номын сан, ХААИС-ийн номын сан, МУИС-ийн номын сан, Монголын Шинжлэх Ухааны Академийн Үндэсний хөгжлийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Газар зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгүүдийн судалгааны фондууд, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын мэдээллийн сан, Улсын төв архивын шинэ фондууд, Шинжлэх ухаан, мэдээллийн паркын номын сан, Үндэсний статистикийн төв газрын номын сан, Олон улсын Монгол судлалын холбооны номын фонд, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн номын фонд, Монголын нээлттэй нийгэм хүрээлэн (Соросын сан)-гийн номын фонд, НҮБ болон олон улсын төслийн байгууллагуудын төсөл, судалгааны фондуудын каталогиудыг шүүн судалсан болно. Мөн Монгол улсын холбогдох хууль, тогтоомжууд, Засгийн газрын шийдвэр, яамдын бодлогын баримт бичиг, тайланг судалгаанд хамруулсан.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол