УИХ-ын 2004 оны сонгуультай холбоотойгоор Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны албанаас Конрад Аденауэрын сантай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд .Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид. олон нийтийн санал асуулга, мөн .Сонгуулийн сурталчилгааны үеийн телевизийн нэвтрүүлгийн мониторинг. сэдэвт уялдаа холбоо бүхий хоёр судалгааг амжилттай хэрэгжүүллээ. Судалгааны гол зорилго нь сонгогчдыг үнэн зөв, тэнцвэрт мэдээллээр шуурхай хангах үүргээ Улаанбаатар хотод нэвтрүүлэг цацаж буй телевизүүд хэрхэн биелүүлж буйг тодорхойлох явдал байлаа.
Судалгаа нь нэг талаар сонгуулийн сурталчилгаа телевизээр хэрхэн явагдаж буйд ажиглалт хийж, нөгөө талаар энэхүү сурталчилгаанд үзэгчид хэрхэн хандаж буйг тандан судалсан цогц хэлбэрээрээ шинэлэг юм. Учир нь үзэл бодлын өөр өөр өнцөгөөр харагч сонгогч олныхоо санал бодлыг судлан тодорхойлохын зэрэгцээ телевизийн сурталчилгааны өнгө аясыг өнөөгийн байдалд судлан харьцуулах боломжтой болсноор харилцан бие биеэ хянах, шинжлэх, батлах, үгүйсгэх нөхцөл бүрдсэн.
Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга: Олон Улсын зөвлөх бүлгийн тайлан
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зүүн хойд азийн бүс нутагтай тээврийн дэд бүтцээ нэгтгэх боломж
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/CitizenTax.pdf
Түлхүүр үг: citizen and tax, tax laws in Mongolia, Mongolian tax law, business and tax, taxpayers, rights and duties of a taxpayer, authorities tax, excise tax, customs duty, tax type