“Чөлөөтэй бөгөөд шударга байх нь” олон нийт, сэтгүүлчдийн дунд явуулсан судалгааны тайлан
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" төслийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт өгөх, түүний хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын талаар иргэд, сэтгүүлчдийн ойлголт, хандлагыг судлах зорилгоор энэхүү судалгааг явуулав. Иргэдийн дунд сонгуулийн кампанит ажлын өмнө, хойно 2 удаа нийт 500 хүнийг хамарсан судалгаа хийсэн бөгөөд дүнг нэгтгэн гаргасан болно. Сэтгүүлчдийн дунд явуулсан судалгаанд хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагад ажиллаж буй 200 сэтгүүлчийг хамруулсан нь монголын нийт сэтгүүлчдийн 10 орчим хувийг эзэлж байгаа юм. Энэ нь УИХ-ын сонгуулийн үеэр хамгийн идэвхтэй ажиллаж байсан сэтгүүлчдийг төлөөлсөн юм. Судалгаагаар "Сонгуулийн үеэр сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчим" батлагдсан тухай, сэтгүүлчид ёс зүйн зарчмыг мөрдөж ажилласан эсэх талаар өөрсдийнх нь болон олон нийтийн дүгнэлт, ойлголт, Хэвлэлийн түр цэц ажилласан тухай мэдээлэл сэтгүүлчдэд аль хэр хүрсэн, сэтгүүлчдэд тулгарч буй бэрхшээл, цаашид мэргэжлийн ёс зүйн зарчмыг ердийн хэм хэмжээ болгоход анхаарах зүйлийн талаарх хандлагыг тандаж, илрүүлсэн болно.
Байгаль орчны талаарх иргэдийн мэдлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар сайжруулах нь
Монгол Улсын 2005 оны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд хийсэн мэргэжлийн шинжилгээ
Монгол Улсын 2005 оны төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд хийсэн мэргэжлийн шинжилгээ
Олборлох Салбарын Ил Тод Байдлын Санаачилга: Олон Улсын зөвлөх бүлгийн тайлан
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Сэтгэцийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суурь боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх
Монгол улс аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зүүн хойд азийн бүс нутагтай тээврийн дэд бүтцээ нэгтгэх боломж
Хэвлэн нийтэлсэн: Open Society Forum
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/CitizenTax.pdf
Түлхүүр үг: citizen and tax, tax laws in Mongolia, Mongolian tax law, business and tax, taxpayers, rights and duties of a taxpayer, authorities tax, excise tax, customs duty, tax type

