Монгол Улсад анх удаа Ажиллах Хүчний Судалгаа (АХС) -г түүврийн аргаар явуулж, хүн амын ажил эрхлэлт, ажилгүйдлийн үзүүлэлтүүдийг улирлаар тооцсон үр дүнг танилцуулж байна. АХС-г ажиллах хүчний улирлын хэлбэлзлийг судлах зорилгоор 2002-2003 оны 4 улирлыг хамруулан хоёр шатлалт, санамсаргүй түүврийн аргыг ашигласан нь Улсын Их Хурлаас баталсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Улаанбаатар хот болон 4 бүс нутгаар (хот, хөдөөгөөр) бүлэглэлт хийж, нийт 9 бүлгээр үр дүнг тооцох боломжтой болсон юм. Судалгааны нэг улиралд 3,200 өрх, нийт 12,000 гаруй өрхийн гишүүдийг түүвэрлэн сонгосон нь ажиллах хүчний үндсэн үзүүлэлтүүдийг жилийн дөрвөн улирлаар статистикийн аргачлалаар бодитой тооцоход хангалттай түүврийн хэмжээ байв. Хүн амын дийлэнх нь мал аж ахуй болон газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлж буй нөхцөл байдлыг харгалзан үзэж ажиллах хүчний талаарх мэдээллийг судалгааны өмнөх сүүлийн 7 хоног буюу “тухайн үеийн идэвхи”, сүүлийн 12 сар буюу “байнгын идэвхи”-ийн аргачлал, тодорхойлолтоор цуглуулав.
Хэвлэн нийтэлсэн: Үндэсний Статистикийн Газар
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/child_labor_mon.pdf
Түлхүүр үг: Монгол дахь хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хөдөлмөр, албан бус хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн боловсрол, Монголын хүүхдийн эдийн засгийн үйл ажиллагаа
“Нарантуул” ОУХТ-д худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл
“Нарантуул” ОУХТ-д худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцөл
Хэвлэн нийтэлсэн: Монголын Эмэгтэйчүүдийн Сан
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Report_Narantuul.pdf
Түлхүүр үг: эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, Монгол улсын албан бус сектор, албан бус хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшин, хөдөлмөрийн орчин, Нарантуул худалдааны төвийн үйл ажиллагаа
Соёл урлагийн байгууллагуудын өөрчлөлт, шинэчлэлт, хувьчлалын хууль эрх зүйн орчин ба түүний хэрэгжилт хөдөө орон нутагт
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Art_Culture_final_mong.pdf
Түлхүүр үг: Монголын соёл урлагийн байгууллагын хувьчлал, соёл урлагийг хөгжүүлэх бодлого, Монголын соёл урлагийн салбар, соёлын тухай монгол улсын хууль, хөдөө орон нутаг дахь соёл урлагийн байгууллага, Монгол улсын соёл урлагийн хөгжил, нийгмийн салбарын хувьчлал

