Соёлын аялал жуулчлалыг шинжлэх ухаанд болон дэлхийн олон нийт хэрхэн үздэг хийгээд, соёлын аялал жуулчлалын бүтэц бүрэлдэхүүн, нөөц, дэлхийн зах зээлд өрсөлдөх давуу тал, түүнийг хөгжүүлэхийн ач холбогдлыг судлан тодруулахыг зорьсон болно. Үүнтэйгээ уялдуулаад Монгол оронд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, түүнийг ашиглах зарим нөхцөл боломжийг тодруулах, түүний үндсэн дээр Монголд ирж буй гадаадын жуулчдын соёлын эрэлт хэрэгцээг судлах зорилгоор “Монгол дахь соёлын аялал жуулчлал: өнөөгийн байдал, сайжруулах арга зам” судалгаа явуулсан юм. Энэ бүх ажлыг 2004 оны Х сард Улаанбаатар хотноо болох “Төв болон Зүүн өмнөд Азийн Соёлын аялал жуулчлалын түншлэл” олон улсын зөвлөлгөөнийг угтаж Монголын Урлагийн Зөвлөлийн санаачлага, тэтгэлэгээр зохион байгууллаа.