Бичил болон жижиг бизнес эрхлэгчдэд өнөөгийн байдал ямар байгаа, тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүд, тэдэнд үйлчилж буй бизнесийн орчин, түүнийг сайжруулах арга замын талаар бичил болон жижиг бизнес эрхлэгчдийн санал, бодлыг судалж тодорхой баримт бичиг болгон төр, захиргааны холбогдох байгууллагуудад уламжлах, нааштайгаар шийдвэрлүүлэх, МҮХАҮТ-ын зүгээс бичил болон жижиг бизнестэй ажиллах чиг хандлагыг тодорхойлж төлөвлөхөд тус судалгаа чиглэгдсэн. Судалгааг нийслэл Улаанбаатар хот болон аймгуудын / Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Орхон, Ховд, Дорноговь / жижиг бизнес эрхлэгчдийн дунд явуулсан бөгөөд судалгаанд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгч жижиг аж ахуйн нэгжүүдээс гадна хувиараа бизнес эрхлэгч иргэд, ганзагын наймаачид зэрэг нийт 584 компани, хувь хүмүүс хамрагдсан. Судалгааг санамсаргүй түүврийн аргаар Улаанбаатар хотын томоохон захууд / Нарантуул, Бөмбөгөр, Хар-хорин/ болон ТҮЦ, жижиг дэлгүүрүүд, цайны газар, үсчин, гоо сайхан, засвар үйлчилгээ, оёдол, жижиг үйлдвэрлэл эрхлэгчдээс санал асуулгын аргаар авсан бөгөөд түүнчлэн өөрсдийн цуглуулсан мэдээлэл, ажиглалт, бүлэглэлтийн аргаар олсон тоо баримтыг ашигласан болно.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол

