card
Зохиогч: Хүний эрх хөгжил төв, Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Төрөл: Гарын авлага
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Стратегийн өмгөөлөл: Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь
Хөтөлбөр: Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх

Энэ номоор дамжин “стратегийн өмгөөлөл” гэсэн шинэ ойлголт, мэдлэг Монгол улсад нэвтрэн орж байна. Монголчууд бид тодорхой хүний, үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлын өмгөөллийг сайн мэднэ. Тэгвэл нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө хийгддэг өмгөөлөл гэж байдаг ажээ. Ийм өмгөөллийг стратегийн өмгөөлөл хэмээн дэлхийн олон улс оронд нэрлэж заншжээ. Энэхүү өмгөөлөл хөгжсөн улс оронд өмгөөлөл нь нийгмийн нийгмийн амьдралд бүтээлч үйл ажиллагаа болон хувирч, олон хүний эрх ашгийг хөндсөн асуудлууд шударгаар шийдвэрлэгдэн хүний эрх, эрх чөлөө жинхэнэ ёсоор хангагдах бодит боломж бүрддэг байна. Стратегийн өмгөөлөл нь шүүх хуралдааны танхимд явагдаж, шүүхийн шийдвэрийн хүчээр зөрчигдсөн эрх сэргээн тогтоогдох төдийгүй хууль сахиулах байгууллагын тогтолцоогоор барахгүй хууль тогтоох үйл ажиллагаанд нөлөөлөх асар их чадамжийг агуулдаг болохыг энэ номоос олж мэдэх болно.

Үргэлжлүүлэн гарын авлагаас уншина уу. 

Зохиогч: Хүний эрх хөгжил төв, Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2006
Төрөл: Гарын авлага
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Стратегийн өмгөөлөл: Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь
Хөтөлбөр: Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх