Монгол Улсын 2014 оны төсвийн төсөл: Тойм дүгнэлт
Энэхүү тойм дүгнэлт нь Монгол улсын 2014 оны улсын төсвийн төсөлд хөндлөнгийн хараат бус тойм дүгнэлт хийж түүнийгээ Нээлттэй Нийгэм Форум(ННФ)-аас зохион байгуулах “2014 оны Монгол улсын нэгдсэн төсвийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр бодлого боловсруулагчид болон судлаачид, иргэний нийгмийн төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүлэх зорилготой. Ингэж ажиллахдаа бид Монгол улсын Сангийн яамнаас боловсруулсан 2014 оны төсвийн төсөлд харьцангуй богино хугацаанд тойм байдлаар үнэлэлт дүгнэлт өгөхөд түлхүү анхаарсан бөгөөд бодлого боловсруулагчид болон олон нийтэд төсвийн төслийн талаарх мэдээллийг хүртээмжтэй хүргэх зорилтыг тавьсан болно.
Энэхүү тойм дүгнэлт нь төсвийн орлого ба зарлагын төлөвлөлт, орон нутгийн төсөв ба тусгай сангууд, төсвийн тэнцэл болон өр гэсэн дэд хэсгүүдээс бүрдэнэ.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол