card
Зохиогч: Судлаач: Л.Отгонтуяа, Д.Цэрэнжав, Д.Оюунбадам
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2014
Төрөл: Судалгааны тайлан
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Орон нутгийн төсвийн ил тод байдал – 2013
Хөтөлбөр: Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах

Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас эрхлэн орон нутгийн төсвийн ил тод байдлыг үнэлсэн хоёрдахь удаагийн судалгааны тайланг уншигч Танд толилуулж байна. 2013 оны 10 дугаар сараас 2014 оны 2 дугаар сар хүртэл нийт 4 сарын хугацаанд Төсвийн тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, тэдгээрт холбогдох дүрэм журамд үндэслэн 2013 оны орон нутгийн төсвийн үйл явц, батлагдсан төсөв болон төсвийн холбогдолтой гарсан шийдвэр, баримт бичгүүдийн ил тод байдлыг үнэллээ. Судалгааны дүн орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй хэвээр байгааг харууллаа. Аймаг, нийслэлийн дундаж оноо 36 буюу нийт авбал зохих онооны дөнгөж гуравны нэгд хүрч байна. 2011 оны судалгаагаар энэ оноо 35 байсан юм. Энэ нь төсвийн ил тод байдлыг хангах талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутгийн захиргааны байгууллагуудын анхаарлын төвд ороогүй байгааг харуулж байна. 

 

Зохиогч: Судлаач: Л.Отгонтуяа, Д.Цэрэнжав, Д.Оюунбадам
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2014
Төрөл: Судалгааны тайлан
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Орон нутгийн төсвийн ил тод байдал – 2013
Хөтөлбөр: Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах