Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаварт хийсэн дүн шинжилгээ
Нээлттэй Нийгэм Форум нь эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд бодлогын судалгаа, шинжилгээ ач холбогдолтой хэмээн үзэж, эрүүгийн шинэ хууль тогтоомжийн хүрээнд бодлогын 30 гаруй судалгааг олны хүртээл болгосон билээ. Энэ удаа 2015 оны Эрүүгийн хуульд туссан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн зохицуулалтад хийсэн судалгааг толилуулж байна. Тус судалгааны ажлыг Б.Түмэндэмбэрэл ахлагчтай судалгааны баг гүйцэтгэсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг жил тутам өсөж байгаагийн зэрэгцээ хуулийн үйлчлэлд бүх хууль сахиулагч хамардаггүй, мөн бусад улсын адил хууль сахиулагчийн гэр бүл, ойр дотнын хүний эрх ашгийг хамгаалах хэрэгцээ буй эсэхийг харгалзан үзэх эсэх зэрэг олон асуудлыг судалгаандаа хөндсөн юм. Бусад улс орны хууль тогтоомжид хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн хувьд хууль сахиулагчийн шаардлага хууль ёсны байсан эсэх гэсэн шаардлагыг тогтоодог нь чухал зарчим бөгөөд манай хууль тогтоомжид энэ асуудал зохицуулагдаагүй байгааг цаашид анхаарах нь зүйтэй болохыг судалгаанд дүгнэсэн.
Түүнчлэн судалгааны хүрээнд Монгол Улсад тодорхойлоогүй ойлголт болох хууль сахиулах үйл ажиллагаа, хууль сахиулагч гэдэг нэр томьёог тодорхойлохыг зорьсноос гадна хууль сахиулагчдаас практик судалгаа авсан нь онцлууштай байна.
Хууль тогтоох үйл ажиллагаан дахь судалгаа, шинжилгээний чадавхийг бэхжүүлэх нь
Хууль тогтоох үйл ажиллагаан дахь судалгаа, шинжилгээний чадавхийг бэхжүүлэх нь
Монголын хувцасны үйлдвэрлэлийн салбар: Квотын төгсгөлийн үр дагавар болон яаралтай авах арга хэмжээ
Монголын хувцасны үйлдвэрлэлийн салбар: Квотын төгсгөлийн үр дагавар болон яаралтай авах арга хэмжээ
Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн бодлогын шинэтгэл өрсөлдөх чадварын төсөл
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/garment_industry_mong.pdf
Түлхүүр үг: хувцасны үйлдвэрлэлийн салбар, гадаад худалдаа, өрсөлдөх чадвар, ноос ноолуур нэхмэлийн салбар, худалдааны квот, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний экспорт, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Mongolian Garment Industry: Likely Effects of Abolition of Quotas and Actions that are Urgently Required
Mongolian Garment Industry: Likely Effects of Abolition of Quotas and Actions that are Urgently Required
Хэвлэн нийтэлсэн: EPRC, USAID
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/garment_industry_eng.pdf
Түлхүүр үг: garment industry, international trade, cashmere industry, Mongolian economic competitiveness, trade quotas, textile and clothing industry, textile and clothing product export, Mongolian garment industry
Хэвлэн нийтэлсэн: Human Rights Center, University of Essex
Он: 2005
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/State of Democracy in Mongolia.pdf
Түлхүүр үг: democracy development in Mongolia, state of democracy analysis, Mongolian democratization, Mongolian parliamentary election, Mongolian presidential election, Mongolian political parties, democracy and human rights in Mongolia


