Монгол Улсын төрийн гадаад өрийн төлөв байдал
Монгол Улсын төрийн гадаад өрийн судалгааг Нээлттэй Нийгэм Форумын захиалгаар "Сэргэлт Консалтинг Групп" ХХК-ийн судалгааны баг хийж гүйцэтгэн Монгол Улсын төрийн гадаад өрийн хэмжээ, түүний цаашдын төлөв байдлыг тооцоолж, өрийн тогтвортой байдалд дүгнэлт өгснийг сонирхогч талуудад хүргэж байна. “Засгийн газрын өрийн удирдлагын өнөөгийн тогтолцоонд Монгол Улсын төрийн өрийг бүрэн хэмжээнд авч үзэхгүй байна” хэмээх дүгнэлтийг судалгааны баг хийжээ. Түүнчлэн гадаад өрийн дарамтаас амжилттай гарч чадсан Чили улс, хэт өндөр өрийн дарамтад орсон улсуудаас сургамж авах зорилгоор Шри Ланка, Бангладеш, Пакистан улсуудыг сонгон өрийн удирдлагаа хэрхэн хэрэгжүүлснийг судалсан болно. Судлаачдын зүгээс төрийн өрийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмжийг боловсрууллаа.
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол


