Намын дотоод ардчилал, нэр дэвшүүлэх процесс - Бодлогын асуудал №41
Ардчилсан тогтолцоонд улс төрийн намууд нь иргэд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж улс төрийн хүсэл зориг, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн эрх мэдэлд хүрэх, засаглалд оролцох гүүр болдог. Энэ утгаар харвал улс төрийн нам нь засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй ардчиллын институци билээ. Нам энэхүү үүргээ гүйцэтгэх чадавхаа бүрдүүлж, институцийн хувьд бэхжихэд дотоод ардчилал нь туйлын чухал нөлөөтэй. Ийм ч учраас 2019 онд Үндсэн хуульд туссан нэмэлт, өөрчлөлтөд “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна” гэж заасан (МУҮХ-ийн 19’).
Энэхүү бодлогын цувралд намын дотоод ардчиллын талаарх олон талт ойлголтоос нэр дэвшигчийг тодруулах процессыг онцлон авч үзлээ. Эдүгээ улс төрд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй намуудын нэр дэвшигчдээ тодруулж ирсэн процесс нь сонгуулийн зардал, санхүүжилтийн ил тод байдалтай шууд холбогдох бөгөөд энэ нь сонгогдох эрх, сонгуулийн тэгш оролцоо, улмаар парламентын төлөөлөх чадавхад таагүй нөлөө үзүүлж ирсэн. Үүнийг залруулахад чиглэсэн зарим зохицуулалт 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн хуульд туссан нэмэлт, өөрчлөлтөд багтжээ. Гэсэн хэдий ч намын дотоод ардчиллыг хангах, үүнд нэр дэвшигчдийг тодруулах гэх мэт асуудал нь намын дүрэм, дотоод зохион байгуулалттай шууд холбоотой тул хуулиар нарийвчлан зохицуулах боломжгүй бөгөөд олон улсын стандартыг авч үзвэл чингэх нь угаасаа зохимжгүй юм. Энэ нөхцөлд хуулиар тогтоосон ерөнхий зарчим, зарим тодорхой шаардлагын хүрээнд улс төрийн намууд өөрсдөө юуны түрүүнд манлайлал үзүүлж, дотоод ардчилалтай холбоотой асуудлуудаа олон улсын чиг хандлага, сайн туршлагад дөхүүлэн шинэчлэх нь хэтдээ намын төлөвшил, намын системийн хөгжилд сайн нөлөө үзүүлнэ. Үүнд дөхөм болох зөвлөмжийг энэхүү бодлогын цувралын төгсгөлд толилуулна.
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Улаанбаатар хот болон сонгосон аймгийн төв, сумдын албан бус хэвшил дэх хүүхдийн хөдөлмөрийн суурь судалгаа
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Монгол Улсын үндэсний бодлогыг тамхины хяналтын суурь конвенцитэй харьцуулсан судалгааны дүн
Хэвлэн нийтэлсэн: Америкийн хавдартай тэмцэх нийгэмлэг, Их Британий хавдар судлалын төв
Он: 2006
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/TobaccoReport_mn.pdf
Түлхүүр үг: эрүүл мэнд ба тамхи, тамхины хяналтын хууль, тамхины хяналтын бодлого, тамхины татварын эрх зүй, тамхины хууль бус худалдаа, Монгол


