Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Судалгааны тайлан
Нээлттэй Нийгэм Форум энэ удаад Фиделитас партнерс ХХН-ийн хуульч, судлаачдын гүйцэтгэсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” бодлогын судалгааг танилцуулж байна. Энэхүү судалгаа нь эрүүгийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийг ямар шалгуур, зарчмын дагуу нийтэд мэдээлэх боломжтойг судлан зөвлөмж санал болгож буйгаараа онцлогтой. Бид шүүхийн шатны процесс, шүүхийн шийдвэрийн судалгааг түлхүү дэмжиж ирсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхээс өмнөх шатны оролцогч байгууллагуудын хараат бус байдал, процессын ил тод байдлын талаар хийгдсэн судалгаа дутмаг байсан тул 2024 онд энэ чиглэлд анхаарч ажилласны нэг жишээ нь энэхүү судалгаа болно.
Шударга ёсны салбарын ил тод, нээлттэй байдал нь шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд нэн чухал хүчин зүйл билээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг баталгаатай эдлүүлэх, эрүүдэн шүүх болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх урьдчилсан нөхцөл болсон ил тод, нээлттэй байдлын зарчмыг хэрэгжүүлэх үйлсэд энэхүү судалгаа ахиц гаргана гэж найдаж байна. Энэ судалгаанд судлаачид АНУ, БНСУ, ХБНГУ, Австри болон Япон Улсын эрүүгийн процессын ил тод байдлыг хангах платформ, технологийн шийдэл болон эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсан нь энэ чиглэлээр цаашид бодлогын шийдэл эрэлхийлэхэд чухал хувь нэмэр болох мэдээлэл, дүн шинжилгээ болсныг дурдах нь зүйтэй.
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Засгийн газар
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/generalbudg_2004.mong.pdf
Түлхүүр үг: Монгол улсын төсөв, төсвийн зарлага, төсвийн задаргаа, төсвийн мэдээ, 2004 оны улсын төсөв
Хэвлэн нийтэлсэн: Article XIX
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Article 19 memorandum_eng.pdf
Түлхүүр үг: draft law on public radio and television, public service broadcaster, law on public radio and television, Mongolian radio and television
Монгол улсад хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг тодорхойлох судалгаа
Сонгуулийн мэдээлэл, сурталчилгаанд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг
Хэвлэн нийтэлсэн: Judicial Reform Project
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Judicial Corruption in Mongolia.pdf
Түлхүүр үг: judicial corruption in Mongolia, judicial reform in Mongolia, measurement of corruption
Хэвлэн нийтэлсэн: Монголын Урлагийн Зөвлөл
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Cultural Tourism Study_mong.pdf
Түлхүүр үг: соёлын аялал жуулчлал,аялал жуулчлалын өнөөгийн байдал, аялал жуулчлалын байгууллага, аялал жуулчлалын хөгжил, соёл урлагийн байгууллага


