Монгол Улсад Прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх нь - Бодлогын судалгаа
Нээлттэй Нийгэм Форум нь Монгол Улсын шударга ёсны тогтолцоог шинэчлэх үйлсэд хөндлөнгийн судалгаа шинжилгээ нийлүүлэх, олон талт бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх, холбогдох байгууллагуудын хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхааран ажиллаж ирлээ. 2024 онд нээлттэй зарласан бодлогын судалгааны тэтгэлгийн шалгаруулалтад Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэнгийн Прокурорын хараат бус байдлыг бэхжүүлэх сэдэвт судалгааны төсөл шалгарч бодлогын судалгааны тайлан ийнхүү уншигчдын гарт хүрч байна. Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэл болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүн нь прокурорын эрх зүйн орчны шинэтгэлд тусгалаа олсон байдал, олон улсын чиг хандлага зэргийг авч үзсэн нь энэхүү судалгааны гол онцлог юм. Мөн аливаа институцийн хараат бус байдлын гол баталгаа нь шударга, ил тод, хараат бус томилгооны процесс болон хариуцлагын механизм болохыг онцлон тэмдэглэж бусад орны туршлагатай харьцуулан дүн шинжилгээ хийсэн нь ач холбогдолтой болжээ. Иймээс цаашид нарийвчилсан шинжилгээ, харьцуулсан судалгаа хийх зэргээр асуудлыг гүнзгийрүүлэн судалж, олон талын санал, шүүмж өрнүүлэх нь прокурорын байгууллагын үйл ажиллагааны мэргэжлийн хараат бус, шударга, ил тод байдлыг сайжруулах бодлогын шийдлүүдийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой. Хууль зүйн салбарын төлөөлөгчид, бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарыг энэ талаарх бодлогын хэлэлцүүлэгт идэвх санаачилгатай оролцож, шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
|
Монгол орны жижиг хот суурин газрын хүнсний баталгаат байдал ба амьжиргаа
Монгол орны жижиг хот суурин газрын хүнсний баталгаат байдал ба амьжиргаа
Хэвлэн нийтэлсэн: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он: 2007
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/MDG-NR2-Sum-Mon.pdf
Түлхүүр үг: мянганы хөгжлийн зорилт ба Монгол, мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, ядууурал, өлсгөлөн, боловсрол, хүйсийн тэгш байдал, эрүүл мэндийн салбар, хүүхдийн эндэгдэл, эхчүүдийн эрүүл мэнд, байгаль орчны тогтвортой байдал, хүний эрх, ардчилсан засаглалыг хөгжүүлэх, мянганы хөгжлийн зорилтын санхүүжилт, Монгол улсын хөгжлийн бодлого стратеги
Хэвлэн нийтэлсэн: Дэлхийн Банк
Он: 2007
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Is_Mongolia_overheating_mon.pdf
Түлхүүр үг: инфляци, эдийн засгийн өсөлт, Монгол дахь инфляцийн өсөлт, үнийн төвшний өсөлт, эдийн засгийн хэт өсөлт
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалт
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалт
Хэвлэн нийтэлсэн: Konrad Adenauer Foundation
Он: 2007
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/SMPBE07_10.pdf
Түлхүүр үг: election, social and policy issues, government policy, political party, political system, voters, sant maral, Politbarometer