card
Улс төрийн нам, сонгуульАрдчилсан сайн засаглал#ИлТодБайдал#УлсТөрийнСанхүүжилт#СайнЗасаглал2025

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх шүүмж – Хуулийн шүүмж №50

Зохиогч: МУБИС-ийн багш, дэд профессор, улс төр судлаач доктор (PhD) Э.Гэрэлт-Од Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2025
Төрөл: Хуулийн шүүмж
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Улс төрийн нам, хуулийн шүүмж
Хөтөлбөр: Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь

Монгол Улс Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 1 -ийг 2005 оноос хойш 18 жилийн дараа шинэ үзэл баримтлалаар 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан. Хууль 2024 оноос эхлэн хэрэгжиж байгаа ч одоогоор бүрэн хэмжээнд хэрэгжээгүй байгаа билээ. Учир нь Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх тухай хууль 2 -ийн хоёрдугаар заалтын хэрэгжилтийг 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл дахин сунгаад байна. Ийнхүү хууль бүрэн хэрэгжиж эхлээгүй байхад Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл /цаашид нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл гэх/-ийг боловсруулж олон нийтээс санал авахаар 2025 оны 5 дугаар 21-ны өдөр www.d-parliament.mn сайтад байршуулжээ. 3 Энэ төсөл нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон түүний хүрээнд шинэчлэн баталсан хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байх бөгөөд шинэчлэлийн гол ололт болох улс төрийн намын санхүүжилтийг хяналтыг сулруулах, төрийн санхүүжилт олгох механизмын шударга байдлыг алдагдуулах үр дагавартай байна.

Татаж авах

Зохиогч: МУБИС-ийн багш, дэд профессор, улс төр судлаач доктор (PhD) Э.Гэрэлт-Од Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2025
Төрөл: Хуулийн шүүмж
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Улс төрийн нам, хуулийн шүүмж
Хөтөлбөр: Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь