“Монгол Улсын 2026 оны төсвийн төлөвлөлт" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нээлттэй Нийгэм Форум Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран “Монгол Улсын 2026 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2026 оны төсвийн төлөвлөлтийн талаар гаргасан дүгнэлтээ, Сангийн яамнаас ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн талаар, судлаач Д.Баярмаа 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлтөд хийсэн дүн шинжилгээг тус тус танилцуулсан юм. Хэлэлцүүлэгт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Үндэсний статистикийн хороо зэрэг төрийн байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож хэлэлцэж буй асуудлаар олон талын санал, бодол, шүүмжлэлээ илэрхийллээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөлд өгсөн дүгнэлтээс дурдвал:
- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлагын хувь хэмжээг бууруулж байгаа нь бодлогын зөв сонголт гэж үзэж байна.
- Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах бодлогын чиглэл нь эдийн засгийн өсөлтийг дэмжих оновчтой түвшинд хараахан хүрэхгүй байна.
- Эдийн засгийн таамаглал нь макро эдийн засгийн нөхцөл байдалд нийцтэй байна.
- Эдийн засгийн мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
- Эдийн засгийн хувьд эрсдэл байсаар байгааг анхаарах шаардлагатай байна.
- Алдагдалгүй төсөв батлах үзэл баримтлалаас татгалзсан байна.
- Хос алдагдлын мөчлөг дунд хугацаанд хадгалагдах эрсдэлтэй байна.
- Төсвийн хүрээ нь төсөв даган өөрчлөгдөх байдал үргэлжилсэн хэвээр байна.
Түүнчлэн, ирэх оны төсвийн төсөлд анхаарах асуудлуудыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс танилцуулснаас дурдвал:
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн уялдааг хангах шаардлагатай. Улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээний тоо, үнийн дүнг бодитой тооцох нь төсвийн хэрэгжилтэд эерэг нөлөөлнө.
- Бодлогын тогтвортой байдлыг хангах шаардлагатай. Хөгжлийн тэргүүлэх чиглэлийг төсвийн бодлогод тогтвортой хадгалах, эдийн засгийн өсөлтөөс бий болсон орлогыг зөв хуваарилах, хуримтлуулах хэрэгтэй байна.
- Төсвөөр дамжуулан эдийн засгийн хөгжлийг дэмжих бодлого хэрэгжих боломж хязгаарлагдаж байна.
- Үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тодорхой тусгаж, тулгамдсан асуудлуудыг зорилтод нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай.
- Төсөв, санхүүгийн эрх зүйн зохицуулалтыг тогтвортой байлгах нь төсвийг дунд, урт хугацаанд тогтвортой байлгах гол үндэслэл болно.
- Төсвийн орлого бүтэц, бүрдүүлэлтийн хувьд эрсдэлтэй байна.
- Улсын болон орон нутгийн төсвийн хоорондын харилцааг сайжруулах, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах
- Улсын төсвийн зарлагад татаас шилжүүлгийн эзлэх хувийн жин нэмэгдэж байна.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үнэлэх, эрэмбэлэх тогтолцоог зөв хэрэгжүүлэх, сайжруулах шаардлагатай байна
- Хөгжлийн бодлого төсвийн бодлогын уялдааг сайжруулах шаардлагатай.
- Төсвийн бодлогын зорилтуудыг холбогдох баримт бичгүүдэд харилцан уялдаатай тодорхойлсон боловч төсвийн зарлага, үр дүнгийн үзүүлэлтүүдийн нийцлийг бүрэн хангаагүй байна.
- Өрийн бүтцэд, гадаад өр, баталгааны эзлэх хувийн жин нэмэгдэж байна.
- Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамрах хүрээ хэт өргөн байгааг хязгаарлах шаардлагатай.
- Тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
- Үндэсний баялгийн санг тогтолцооны хувьд сайжруулах шаардлагатай.
Цаашилбал, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжих төслүүдийн төлөвлөлтөд судлаач Д.Баярмаагийн хийсэн дүн шинжилгээнээс харахад дараах анхаарах асуудал байгааг онцоллоо. Үүнд:
- Шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгийн 69.7 хувь барилга байгууламжид, 23.1 хувь тоног төхөөрөмжид, 3.4 хувь их засварт, 2.3 хувь ТЭЗҮ-д, 1.4 хувь цахим системд ногдож байна.
- Шинээр хэрэгжих барилга байгууламжийн төсөвт өртөг ба санхүүжилтийн дүнгээр авто зам, эмнэлгийн барилга, хурал зохион байгуулахтай холбоотой барилгын төслүүд тэргүүлж байна.
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн байгууллага, ерөнхий боловсролын сургуульд хамгийн өндөр төсөвт өртөг бүхий тоног төхөөрөмж худалдан авахаар байна.
- Зам, тээврийн салбарт хамгийн өндөр төсөвт өртөгтэй их засварын ажил хэрэгжинэ.
- Шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний 50 хувь буюу 75 төсөл, арга хэмжээ хуульд заасан санхүүжилтийн шаардлагыг хангахгүй байна. Эдгээр 75 төсөл, арга хэмжээний 2026 онд санхүүжвэл зохих 568.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 409.4 тэрбум төгрөг буюу 158.8 тэрбум төгрөгөөр дутуу төлөвлөжээ.
Хэлэлцүүлэгт оролцогсдын зүгээс дараах асуудлыг онцоллоо. Үүнд:
- Төсвөөс санхүүжүүлэх ТЭЗҮ-ийн зардал өссөн. Өмнөх онд эхэлсэн зарим ТЭЗҮ-ийн судалгаа дуусаагүй 2026 онд 50 тэрбум төгрөгөөр ТЭЗҮ хийхээр тусгасан байгаа нь зохисгүй.
- Төсвөөс тоног төхөөрөмж худалдан авах зардлын хэмжээ жилээс жилд өсөж байна. Жил бүр төрийн байгууллагууд тавилга, хэрэгсэл авч байгааг хязгаарлах шаардлагатай.
- COP 17 хурлын түр байгууламжийг 150 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөсөн нь оновчгүй байна. Учир нь нийслэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр хэд хэдэн зочид буудал баригдсан байгааг энэ хуралд ашиглах боломжтой гэж үзэж байна. Түр байгууламжийг дараа нь хэрхэн ашиглах талаар мөн тодорхойгүй байгааг анхаарах.
- Орон нутгийн эмнэлгүүдэд авах тоног төхөөрөмжийг ашиглах боловсон хүчин байгаа эсэхэд анхаарах. Учир нь орон нутагт тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах боловсон хүчин дутмагаас төхөөрөмжийг ашиглахгүйгээр хадгалж, улмаар чанар нь муудаж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй болгож байгаа тохиолдлууд байна.
- Сонгуулийн жилд төсвийн хөрөнгө оруулалтын зардал эрс өсдөг мөчлөгийг зогсоох.
- Төсвийн зардлыг хэмнэх арга хэмжээ авах. Жишээлбэл:
- Төрийн байгууллагуудаас “хэвлэл, мэдээллийн байгууллагатай өрнүүлэх хамтын ажиллагаа” нэрийн дор хаалтын гэрээ хийхэд ихээхэн хэмжээний төсөв зарцуулж буйг зогсоох,
- Төрийн байгууллагуудын дээд түвшний менежерүүдийн тоог бууруулах,
- Шаардлагагүй хурал, зөвлөгөөний зардал, удирдах ажилтнуудын утас, хоол, унааны зардлыг бууруулах,
- Төрийн өмчит компаниудын урамшууллын системийг оновчтой болгох
- Бусдаар гүйцэтгүүлэх ажилд зөвхөн чиг үүрэгт хамаарах ажлыг хамруулах гэх мэт.
- Гадаад зээлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарах.
- Гадаад зээлийн төслүүдийн зардал гадаад ажилчдын цалинд их зарцуулагдаж байна. Гадаад зээлийн төсөлд аль болох дотоодын ажилчдыг ажиллуулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
- Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газар зэрэг газрууд олон улсын байгууллагуудтай хамтран төсвийг шууд захиран зарцуулж байгаад анхаарах.
- Барилгын ажилчдын цалингийн тарифыг 2009 оны тарифаас нэмэгдүүлэх шаардлагатай.
- Төсвийн үйл явцад иргэдийг мэдээлэлтэйгээр оролцуулахад Засгийн газрын зүгээс анхаарах.
- Улаанбаатар хотын бонд, хөрөнгө оруулалтын төслүүд, зам барилгын төслүүдийн хэрэгжилт зэрэг асуудалд УИХ, Засгийн газар анхаарал хандуулах тус тус болно.
Хэлэлцүүлэгт танилцуулагдсан илтгэлүүдтэй хавсралтаас танилцана уу.
1. Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн дүгнэлт
2. Монгол Улсын 2025 төсвийн хөрөнгө оруулалт (Сангийн яам)
Олон нийтийн Радио, Телевизийн тухай Монгол Улсын хуулийн талаархи санамж бичиг
Олон нийтийн Радио, Телевизийн тухай Монгол Улсын хуулийн талаархи санамж бичиг
Хэвлэн нийтэлсэн: 19 дүгээр зүйл байгууллага
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/A19 TVR law_2003_mong.pdf
Түлхүүр үг: олон нийтийн радио телевизийн хууль, олон нийтийн радио телевизийн хуулийн хэлэлцүүлэг, үндэсний телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодлого, засгийн газрын бодлого, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль
Уул уурхайн зарим салбарт хөдөлмөрийн хүрээн дэх суурь зарчмууд болон Монгол улсын хөдөлмөрийн хууль, тогтоомжинд заасан эрхийн хэрэгжилтийн төлөв байдалд хийсэн шалгалт судалгааны тайлан
Хэвлэн нийтэлсэн: Хүний Эрхийн Үндэсний Комисс
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/informallabor_gold.pdf
Түлхүүр үг: ашигт малтмал олборлолтын ажилчидийн эрх, уул уурхайн салбарын ажилчидийн эрх, хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөр эрхлэлт, албан бус салбар дахь гар аргаар ашигт малтмал олборлох хөдөлмөр
Хэвлэн нийтэлсэн: UNDP
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/UNDP Anticorruption advisory policy document.pdf
Түлхүүр үг: anti-corruption activities in Mongolia, UNDP anti-corruption plan, anti-corruption policy
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/medtech-toi holbootoi huuliin zaaltuud.pdf
Түлхүүр үг: мэдээлэл технологийн хууль, компютерийн мэдээллийн хууль, мэдээллийн сүлжээний хууль, мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний аюулгүй байдал
Хэвлэн нийтэлсэн: ЭМЯ, Эмнэлэгийн тусламжийг удирдах газар
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/migration_mong.pdf
Түлхүүр үг: хүний хөгжил, шилжих хөдөлгөөн, эрүүл мэндийн салбар, нийгмийн эрүүл мэндийн тусламж, эрүүл мэндийн үйлчилгээ
Хэвлэн нийтэлсэн: International Development Agency/Mercy Corps
Он: 2000
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Water Consultant Report.pdf
Түлхүүр үг: gobi regional economic growth, livestock sector, pasture degradation, gobi water resource, water quality, aquifer impacts, gobi initiative
Монгол улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, иргэний хэрэг, гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлын талаарх тоон мэдээллийн судалгаа
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Засгийн газар
Он: 2000
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Activity_plan_Government.pdf
Түлхүүр үг: Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгмийн бодлого, бүс нутаг хөдөөгийн бодлого, байгаль орчны бодлого, батлан хамгаалах гадаад бодлого, үндэсний хөгжлийн бодлого


