МЭДЭЭЛЛИЙН САН
Тус цахим хуудасны бүх мэдээллийг доорх шүүлтээр хайх боломжтой.Шинэ
2026-01-15
Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба батлагдсан төсвийн харьцуулсан шинжилгээ
2026-01-15
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар 2025 оны 9 дүгээр сарын 1-нд
УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-иас уг хуулийг 2025 оны 11 дүгээр сарын 12-нд баталсан билээ. Монгол
Улсын 2026 төсвийн төсөл болон батлагдсан төсөвт туссан хөрөнгө оруулалтын төсөл, арга
хэмжээнүүдэд ННФ-ын захиалгаар судлаач Д.Баярмаа харьцуулсан дүн шинжилгээ хийснийг
сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:Д.Баярмаа
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/1_Chuhal%20Sedev_2026-EB-Analsysis-INVEST-202601-Final-WEB.pdf
Түлхүүр үг:Төсөв, хамт өргөн мэдүүлсэн хууль
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2026-01-13
Төрийн эрх мэдлийн хянал-тэнцлийн тогтолцоонд хийсэн тохиргоо: шалтгаан, үр дүн
2026-01-13
Парламентад улстөрчид хууль баталдаг. Олонх, цөөнх санал зөрөн тэмцэлдэж завсрын олон бүлэг тус тусын ашиг сонирхлыг хуульд хавчуулж, эцэст нь нэгдсэн зөвшлөөр хуулийг батална. Гэхдээ тэр зөвшил хуулийн анхны зорилго, агуулга, зохицуулалтын онцлогт нийцээгүй байх нь цөөн бус. Тийнхүү нийцээгүй, дотроо зөрчилтэй заалт хожим амьдрал дээр дутагдал, давхардал, хийдэл, хямралыг үүсгэдэг – үүнийг хуульд (урьдчилан) програмчилагдсан зөрчил гэдэг. Энэ зөрчлийг хожим нэмэлт, өөрчлөлт оруулах буюу шүүхийн тайлбар гаргах хоёр замаар шийддэг – цаг хугацаа явсаар хуулийн заалтууд хоорондоо төгс нийцэлтэй болдог.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2025
Төрөл:АСУУДАЛ ЭРГЭЦҮҮЛЭЛ
Файл татах:/uploads/users/3093/files/1_OSF_Law%20review_51-202510-Final-Web.pdf
Түлхүүр үг:Төрийн эрх мэдлийн хянал-тэнцлийн тогтолцоонд хийсэн тохиргоо: шалтгаан, үр дүн
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
“Хууль тогтоомжийн төслийг судалгаа, шинжилгээнд үндэслэн боловсруулах зарчмын хэрэгжилт” сэдэвт судалгааны тайлантай танилцана уу. Хуулийн төслийг судалгаа, шинжилгээнд үндэслэн боловсруулах нь хууль бүтээх үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчим билээ. Үүний дагуу аливаа хуулийн төслийг боловсруулахад түүний хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, үр нөлөөг нь үнэлэх, хэрэгжилтэд шаардагдах зардлыг тооцох, мөн батлагдсаны дараа хэрэгжилт ба нийгэмд үзүүлэх үр дагаврыг тогтмол үнэлэх шаардлагыг мөн хуулиар тогтоожээ. Гэвч уг зарчмын хэрэгжилт хангалтгүй буюу зарим тохиолдолд судалгаа хийгээгүй, эсхүл судалгаа хийхдээ холбогдох аргачлал, шаардлагыг бүрэн мөрдөхгүй байгаагаас хууль тогтоомжийн хийдэл, зөрчил, хэрэгжилтийн хүндрэлүүд үүсэх болов. Иймд хууль тогтоомжийн төсөл боловсруулах үе шатны судалгаа, шинжилгээний чанарыг ямар түвшинд хийгдэж байгааг үнэлэх зорилгоор энэхүү судалгааг хийж, судалгааны чанар, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмж боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Judiligy%20report_HEWLELTED.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн тухай хууль
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2025-11-12
Монгол Улсын төрөөс төсөв болон ТӨААН-ээр дамжуулан эдийн засагт оролцож буй оролцооны түвшинг үнэлэх харьцуулсан судалгаа
2025-11-12
Монгол Улсын төрөөс төсөв болон төрийн өмчит аж ахуйн нэгжээр дамжуулан эдийн засагт оролцож буй оролцооны түвшинг “Ай Би Менежмент Консалтинг” ХХК-ийн судалгааны баг судалж, эдийн засаг дахь төрийн оролцоог оновчтой болгох чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын зөвлөмж боловсруулсныг сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2025 он
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/1_Government%20Economic%20Intervention%20Policy%20Study-2025-FINAL-toWEB.pdf
Түлхүүр үг:Боловсрол, хөтөлбөрийн биелэлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2025-10-09
Монгол Улсын засгийн газар болон Улаанбаатар хотын мега төслүүдийн тойм зураглал
2025-10-09
Засгийн газар болон нийслэл Улаанбаатар хотоос 2024-2040 он хүртэл хугацаанд нийт 38 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Эдгээр төслийн эдийн засгийн үндэслэл, нийгмийн үр нөлөө, хэрэгжилтийн явц, санхүүжилтийн үндэслэл, хууль эрх зүйн дагалдах процесс, олон нийтэд нээлттэй байдлын түвшний зураглалыг 38 төслийн албан ёсны эх сурвалж, нийтэд нээлтэй мэдээлэлд үндэслэн судлаач А.Батпүрэв боловсруулсныг сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/000_Mega%20projects%20Map%20Report%20%26Annex-202510-FINAL-to%20WEB.pdf
Түлхүүр үг:Боловсрол, хөтөлбөрийн биелэлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
ННФ-ын эрхлэн гаргадаг “Шүүхийн шийдвэрийн судалгаа” цувралын 17 дахь дугаарт дампуурсанд тооцох, шаардах эрх шилжүүлэх болон өв залгамжлалын маргаан шийдвэрлэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдэд хийсэн судалгааны гурван тайланг танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/%D0%A8%D2%AF%D2%AF%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D0%B2%D1%8D%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD%20%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0%201.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэл болон эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүн нь прокурорын эрх зүйн орчны шинэтгэлд тусгалаа олсон байдал, олон улсын чиг хандлага зэргийг авч үзсэн нь энэхүү судалгааны гол онцлог юм. Мөн аливаа институцийн хараат бус байдлын гол баталгаа нь шударга, ил тод, хараат бус томилгооны процесс болон хариуцлагын механизм болохыг онцлон тэмдэглэж бусад орны туршлагатай харьцуулан дүн шинжилгээ хийсэн нь ач холбогдолтой болжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Prokuror_tailan_final.pdf
Түлхүүр үг:Прокурорын хараат бус байдал, бодлогын судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2025-02-26
Хууль тогтоомжийн төслийн ил тод байдал ба олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт
2025-02-26
Судалгааны дүнгээс харахад, хуулийн төслийн нээлттэй байдалд тавих нарийвчилсан шалгуур байхгүйгээс хууль санаачлагч тус бүр өөр өөрийн цахим хуудсанд харилцан адилгүй байдлаар нийтэлж байна. Тэрчлэн олон нийтийн хэлэлцүүлгийг зөвхөн цахим хэлэлцүүлгээр хязгаарлан эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх талуудыг оновчтой тодорхойлж, тухайлсан хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагыг тэр бүр хэрэгжүүлдэггүй зэрэг асуудал энэхүү судалгаагаар илрүүлжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/NNF_huuli_togtoomj_HEWLELTED.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн тухай хууль, Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал, Олон нийтийн оролцоо нээлттэй байдал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2025-02-19
Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн гүйцэтгэлийн тайланд хүрэх үр дүнгийн гүйцэтгэлийг үнэлсэн байдалд хийсэн дүн шинжилгээ
2025-02-19
Энэхүү судалгаагаар Монгол Улсын 2022, 2023 оны төсвийн
хуулийн нэгдүгээр хавсралтад тусгагдсан Боловсрол, шинжлэх
ухааны сайд (БШУС)-ын хүрэх үр дүнгийн үзүүлэлтүүдийн
тогтвортой байдал, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) болон Монгол
Улсын урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүдийн хүрэх
үр дүнгийн үзүүлэлтүүдтэй нийцтэй байдалд үнэлэлт дүгнэлт өгч,
Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-ны 2022, 2023 оны төсвийн
гүйцэтгэлийн тайланд дурдсан үр дүнгийн үзүүлэлтүүд, тэдгээрийг
үнэлсэн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудыг
тодорхойлон, холбогдох санал, зөвлөмж боловсруулахыг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/000_MOE%20Report-Final-WEB.pdf
Түлхүүр үг:Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн гүйцэтгэлийн тайланд хүрэх үр дүнгийн гүйцэтгэлийг үнэлсэн байдалд хийсэн дүн шинжилгээ - Судалгааны тайлан
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2025-02-17
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Судалгааны тайлан
2025-02-17
Нээлттэй Нийгэм Форум энэ удаад Фиделитас партнерс ХХН-ийн хуульч, судлаачдын гүйцэтгэсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” бодлогын судалгааг танилцуулж байна. Энэхүү судалгаа нь эрүүгийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэргийг ямар шалгуур, зарчмын дагуу нийтэд мэдээлэх боломжтойг судлан зөвлөмж санал болгож буйгаараа онцлогтой.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/EruugiinHuuli_ilTod_FP.pdf
Түлхүүр үг:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам - Бодлогын судалгаа
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих

