НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
Энэхүү дүн шинжилгээ нь цаашид тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх хуулиудын зохицуулалтыг сайжруулахад ач холбогдолтой байх болов уу хэмээн үзэж, Нээлттэй нийгэм форум “Бодлогын асуудал” цувралынхаа 38 дахь дугаарт нийтлэн сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/Bodlogiin%20asuudal_38-Dagaldah-huuli.pdf
Түлхүүр үг:21 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, өргөн барих зохицуулалтын дүн шинжилгээ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төсвийн зарлагын гүйцэтгэл болон тус салбарын хувьд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн байдлыг авч үзлээ. Судалгаагаар эрүүл мэндийн салбарын төсвийн зарцуулалт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байна.
Хэвлэн нийтэлсэн:International Budget Partnership (Олон улсын төсвийн түншлэл байгууллага)
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Eruul_mendiin_salbariin_tusviin_guitsetgeliin_dun_shinjilgee.pdf
Түлхүүр үг:Budget, Sustainable Development Goals Төсөв, тогтвортой хөгжлийн зорилтууд
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2023-12-01
“Монгол Улсын 2024 оны төсвийн төлөвлөлтөд өгөх санал, дүгнэлт” - Төсвийн шинжилгээ №6
2023-12-01
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл “Монгол Улсын 2024 оны төсвийн төсөвлөлт” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн сонирхогч талуудад хүргэж байна. Энэ удаагийн Төсвийн шинжилгээгээр 2024 оны улсын төсвийн төлөвлөлтөд анхаарах асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ төсвийн төлөвлөлтийг сайжруулахын тулд УИХ, Засгийн газар болон Сангийн яамны зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгов.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/Tusviin%20shinjilgee%20%236.pdf
Түлхүүр үг:2024 оны төсвийн төлөвлөлтөд өгөх санал, дүгнэлт, Төсвийн зөвлөл, улсын төсөв, төсвийн хяналт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
“Засгийн газрын өрийн удирдлагын өнөөгийн тогтолцоонд Монгол Улсын төрийн өрийг бүрэн хэмжээнд авч үзэхгүй байна” хэмээх дүгнэлтийг судалгааны баг хийжээ. Түүнчлэн гадаад өрийн дарамтаас амжилттай гарч чадсан Чили улс, хэт өндөр өрийн дарамтад орсон улсуудаас сургамж авах зорилгоор Шри Ланка, Бангладеш, Пакистан улсуудыг сонгон өрийн удирдлагаа хэрхэн хэрэгжүүлснийг судалсан болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Mongol%20Ulsiin%20Gadaad%20ur.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын гадаад өрийн төлөв байдал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2023-10-26
Монгол Улсын 2024 оны Төсвийн төсөлд Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс өгөх санал, дүгнэлтүүд
2023-10-26
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөл нь Засгийн газраас 2023 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд дараах санал, дүнэлтийг өгч байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2023
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/11_FC's%20opinion%20on%202024%20budget%20proposal-Final-202310(1).pdf
Түлхүүр үг:2024 оны төсвийн төсөлд өгөх Төсвийн зөвлөлийн санал, шүүмж
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2023-10-09
Монгол Улс: Төсвийн гүйцэтгэл ба тогтвортой хөгжлийн зорилтууд судалгааны тайлан
2023-10-09
Энэхүү судалгаагаар тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 10 зорилтод нь хамааралтай 7 салбарын хувьд Монгол Улсын Засгийн газрын төсвийн зарлагын төлөвлөлт, гүйцэтгэлийн чиг хандлага болон тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн байдлыг судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:International Budget Partnership (Олон улсын төсвийн түншлэл байгууллага)
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/0_Budget%20%26%20SDG%20Mongolia_2023-MON-Final-toWEB%20(1).pdf
Түлхүүр үг:Монгол Улс: Төсвийн гүйцэтгэл ба тогтвортой хөгжлийн зорилтууд судалгааны тайлан
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2023-04-12
Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал, шүүмж – Хуулийн шүүмж №42
2023-04-12
Уг судалгаагаар хос хэлний боловсролын онол, хөтөлбөрийн хувилбаруудыг хэтийн буюу нийгэмд гарах үр дүнтэй
Сангийн яамнаас боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Өмгөөллийн Фиделитас партнерс ХХН-ийн судалгааны баг судалж, шинээр нэмсэн болон өөрчилсөн зохицуулалтыг хуулийн үйлчлэлд хамаарах эрх зүйн этгээд, мэдээлэх мэдээллийн агуулга, хүрээ, мэдээлэл хүргэх зарчим, давтамж, шилэн дансны нийтлэг стандарт, хяналт, хариуцлага, бусад хууль тогтоомжид төсөв, санхүүгийн мэдээллийг нийтэд мэдээлэхэд хамаарах зохицуулалт гэж хүрээг тодорхойлон хуулийн төсөлд санал, шүүмж бэлтгэлээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3093/files/0_OSF_Law%20review_42-%D0%A8%D0%94%D0%A2%D0%A5-Final-Web.pdf
Түлхүүр үг:Төсвийн ил тод байдал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-10-13
Иргэд улсын төсвийг хянах гарын авлага: Улсын төсвийн төлөвлөлтийн шатанд иргэд хэрхэн оролцож, хяналт тавих вэ?
2022-10-13
Улсын төсвийн төлөвлөлтийн шатанд иргэд хэрхэн оролцож, хяналт тавих вэ? Энэ асуултад хариулт өгөх зорилгоор энэхүү гарын авлагыг бэлтгэлээ. Энэ гарын авлагад иргэд хэзээ, хаанаас төсвийн мэдээлэл авч болох, яаж, ямар шалгуураар төсвийг шинжлэх, төсвийн төлөвлөлтийн шатанд хэрхэн оролцож, хяналт тавих аргачлалыг багтаав. Үүнээс гадна Монгол Улсын нэгдсэн төсөв юунаас бүрддэг, яагаад төсөвт олон нийтийн хяналт чухал талаарх ойлголтыг тусгасан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/users/3093/files/Budget_guide_Plan-All-2022-FINAL.pdf
Түлхүүр үг:Улсын төсөв, төсвийн хяналт, төсвийн төлөвлөлт, иргэдийн оролцоо
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2022-06-26
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БУСАД ХУУЛЬ ТОГТООМЖТОЙ НИЙЦЭХ БАЙДАЛ
2022-06-26
Манай улсын хувьд олон улсын сайн туршлагад тулгуурлан үндэсний баялгийн
сангийн бүрэлдэхүүн болох Хөгжлийн сангийн хөрөнгийн удирдлагын хэлбэрийг компанийн
нэгдлийн загварчлалаар хэрэгжүүлэхийг зорьж, “Хөгжлийн сангийн тухай” хуулийн төсөлд санал өгч байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/Law%20review_39.pdf
Түлхүүр үг:Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл (Бусад хууль тогтоомжтой нийцэх байдал)- Хуулийн шүүмж №39
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс тус хуулийн
төслийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн доорх санал, шүүмжийг боловсруулан хүргүүлж
байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/Law%20review_38.pdf
Түлхүүр үг:Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл - Хуулийн төсөл №38
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах