НИЙТИЙН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ
Тус хөтөлбөр нь нийтийн хөрөнгийн удирдлагыг оновчтой болгох, зарцуулалтыг үр ашигтай болгох зорилгын хүрээнд төсвийн судалгаа, шинжилгээ хийхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж ирлээ. Энэ хүрээнд төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлтөд дүн шинжилгээ хийн дүгнэлт, зөвлөмж гаргаж, үр дүнг нийтэд танилцуулж, бодлого боловсруулагчдад хүргүүлэн ажиллаж байна. Төсвийн хэлэлцүүлэгт иргэний нийгмийн идэвхтэй, үр нөлөөтэй оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төсвийн холбогдох хууль, тогтоомжийг УИХ-аар хэлэлцэх явцад тэдгээрт анхаарах асуудлуудыг хөндөн, санал боловсруулан төрийн байгууллагуудад хүргүүлж ирлээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд төрийн санхүү, төсөвт тавих хяналтыг сайжруулах, олон нийтэд олон талт, бодитой мэдээллийг хүргэх замаар төрийн бодлогын шийдвэрт иргэдийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төсвийн Зөвлөл”-ийг санаачлан 2021 оны 3 дугаар сард байгуулсан юм. Уг Зөвлөл нь хараат бус шинжээчдээс бүрддэг бөгөөд улсын төсөв, санхүүгийн удирдлагын чиглэлээрх цаг үеийн асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.Шинэ
Орон нутгийн төсвийн ил тод байдлын судалгаа нь Монгол Улсын аймгууд болон нийслэл хотын төр, захиргааны байгууллагын түвшинд төсвийн баримт бичгийн ил тод байдал, төсвийн явцад иргэд оролцох боломжийг хараат бус байр сууринаас үнэлэх анхны оролдлого юм. Уг төслийг Олон улсын төсвийн түншлэл байгууллагын Нээлттэй төсвийн санаачлагын санхүүгийн болоод арга зүйн дэмжлэгтэйгээр Нээлттэй Нийгэм Форум, “Иргэд Төсвөө Хянана” иргэний нийгмийн сүлжээтэй хамтран хэрэгжүүллээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Forum_tusuv_sudalgaa_book_b.pdf
Түлхүүр үг:Орон нутгийн төсвийн ил тод байдал 2011
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Хэрэглэгчийн хүлээлтийн индекс (ХХИ) нь олон улсад өргөн ашиглагддаг маш өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн индикатор юм. ХХИ нь тэргүүлэгч индикаторуудын нэг бөгөөд хэрэглэгчдийн ирээдүйн эдийн засгийн хүлээлтийг харуулдаг байна. Эдийн засаг дахь хэрэглэгчдийн үйл хөдлөл, ирээдүйн байдлын талаархи хүлээлт нь нийт эдийн засгийн хандлагад чухал нөлөө үзүүлж байна. Тиймээс дэлхийн олон улс орон хэрэглэгчдийнхээ үйл хөдлөл, хүлээлт дээр тулгуурласан индексийг тооцож, шийдвэр гаргах чухал үзүүлэлт болгон ашигласаар байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-41.pdf
Түлхүүр үг:хэрэглэгчийн итгэлийн индекс, хэрэглэгчийн хүлээлт, эдийн засгийн индикатор, хэрэглэгчид, өрхийн хэрэгцээ, бараа бүтээгдэхүүний үнэ, хэрэглэгчийн хүлээлтийн индекс
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Уг судалгаагаар (i) хуулиар нутгийн удирдлагын байгууллагын хариуцах чиг үүрэг ба түүний хэрэгжилтийн байдал, (ii) төсвийн төлөвлөлтийн үйл явц, орон нутгийн зарлагын хэрэгцээ шаардлага, (iii) орон нутгийн үйлчилгээний өртөгт нөлөөлөх хүчин зүйл, (iv) улсын төсвөөс орон нутгийн төсөвт шилжүүлэг олгохдоо орон нутгийн үйлчилгээний зардлын стандартыг хэрхэн тооцох зэргийг шинжлэн судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-230.pdf
Түлхүүр үг:Орон нутгийн төсвийн зарлагын шинжилгээ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах