ҮЗЭЛ БОДОЛ
Нийгмийн олон талт, нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх оновчтой арга зам эрэлхийлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор талуудын үзэл бодол, байр суурийг энэхүү хуудсаар хүргэж байна.СЭДВҮҮД
Шинэ
Зөрчлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ын төлөөлөл, судлаач, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор 2014 оны 1-р сард зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчдоос гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2304_Zurchliin%20tuhai%20huuliin%20shuumj.pdf
Түлхүүр үг:Зөрчлийн тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2014-02-14
Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж
2014-02-14
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай загвар хууль, бусад улс орны хууль тогтоомжийг харьцуулан үзэхээс гадна ННФ-аас зохион байгуулсан цуврал хэлэлцүүлгийн явцад гарсан санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2306_Taslan%20sergiileh%20arga%20hemjeeg%20heregjuuleh%20tuhai%20huuliin%20shuumj.pdf
Түлхүүр үг:Таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2013 оны 10 дугаар сард ТББ-ын төлөөлөгчид, бие даасан судлаачид Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцлээ. Оролцогчид хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулах харилцааг бүрэн дүүрэн дэмжсэнийг тэмдэглээд хэлэлцүүлгийн явцад гарсан хуулийн төслийн нэр томъёо, зүйл заалтын логик дэс дараалал, төслийн эх бичвэр, техник шаардлага, утга найруулгын холбогдолтой санал шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2303_Zahirgaanii%20erunkhii%20khuuliin%20tusuld%20uguh%20sanal%2C%20shuumj.pdf
Түлхүүр үг:Захиргааны ерөнхий хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг ТББ-ы ажилтан, судлаач, мэргэжилтнээс бүрдсэн баг 2014 оны нэгдүгээр сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай харьцуулж, уг хуулийн төсөл нь хүний эрхийн шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн хангаж байгааг үнэллээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2302_Ger%20buliin%20huchirhiileltei%20temtseh%20tuhai.pdf
Түлхүүр үг: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Хуулийн төсөлд өгөх санал боловсруулахдаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Хүүхдийн эрхийн хороо, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороо, Эрүүдэн шүүлтийн эсрэг Тусгай илтгэгчдээс Монгол Улсын Засгийн газарт эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд ирүүлсэн нийт 62 зөвлөмжийг анхааран судаллаа.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2014
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3092/files/%2301_Gemt%20Hergiin%20tuhai%20huuliin%20shuumj.pdf
Түлхүүр үг:Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмж - Хуулийн шүүмж
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Энэ номоор дамжин “стратегийн өмгөөлөл” гэсэн шинэ ойлголт, мэдлэг Монгол улсад нэвтрэн орж байна. Монголчууд бид тодорхой хүний, үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлын өмгөөллийг сайн мэднэ. Тэгвэл нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө хийгддэг өмгөөлөл гэж байдаг ажээ. Ийм өмгөөллийг стратегийн өмгөөлөл хэмээн дэлхийн олон улс оронд нэрлэж заншжээ. Гарын авлагаас үргэлжлүүлэн танилцана уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2006
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/strategy umguulul pages last.pdf
Түлхүүр үг:Стратегийн өмгөөлөл: Нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах нь
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2010 онд Нээлттэй Нийгэм Форум нь Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль болон Шихихутаг Хууль Зүйн Дээд Сургуультай хамтран “Шүүх хуралдааны ажиглалт” төсөл хэрэгжүүлсний үр дүнг энэхүү тайлангаар хүргэж байна. Нийт 30 оюутан, 9 иргэний нийгмийн төлөөлөл гурван сарын туршид 287 шүүх хурлын ажиллагааг ажиглаж шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, иргэдэд ойлгомжтой хүртээмжтэй эсэх, шүүхийн ажилтнуудын зан харилцаа, шүүхийн байрны нөхцөл байдал зэрэгт үнэлэлт дүгнэлт өглөө.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2011
Төрөл:Судалгаа
Файл татах:https://cdn.greensoft.mn/uploads/users/3092/files/Trial%20Observation_April_08(1).pdf
Түлхүүр үг:Шүүх хуралдааны ажиглалтын тайлан
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү бодлогын цувралаар шүүх үйл ажиллагаанд иргэдийн төлөөлөл оролцохын ач холбогдол хийгээд үр дүнтэй оролцооны талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ хуулийн төслийн хүрээнд санал болгож буй тогтолцооны онцлогийг танилцуулахыг эрмэлзлээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2011
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/PolicyIssue%2307_Shuuhed%20hereg%20margaan%20heleltseh-2011.pdf
Түлхүүр үг:Шүүхэд хэрэг маргааныг хянан хэлэлцэх ажиллагаан дахь иргэдийн оролцоо - Бодлогын асуудал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2010-12-13
Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдсэн нь: Хөгжиж буй хөрш орнуудад яаж нөлөөлөх вэ?
2010-12-13
Chinas accessio to the WTO: what does it bring for neighboring developing countries? Хятад улс ДХБ-д гишүүнээр элссэнээр хөрш орнуудын дотоодын зах зээлд болон бараа бүтээгдэхүүнийн эксорт болон импортонд хэрхэн өөрчлөлт орохыг харуулсан болно. Мөн англи хэл дээр бичсэнийг оруулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг
Он:2002
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-219.pdf
Түлхүүр үг:Хятад улс Дэлхийн худалдааны байгууллагад нэгдсэн нь: Хөгжиж буй хөрш орнуудад яаж нөлөөлөх вэ?
Хөтөлбөр:*
Шинэ
Шүүх эрх мэдлийн өнөөгийн төлөв байдлыг бодитой үнэлж, шинэтгэлийн цаашдын чиглэлийг оновчтой тогтооход эрдэмтэн, судлаачид, олон нийт, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн хооронд судалгаа шинжилгээнд үндэслэсэн өргөн хэлэлцүүлэг үүсгэх нь нэн чухал болж байна. Энэхүү судалгааны тайлан нь шүүхийн шинэтгэлийн өнөөгийн байдлыг дүгнэн шинжилсэн нэг л оролдлого бөгөөд дээр дурдсан олон талын оролцоотой хэлэлцүүлэг өдөөхөд хувь нэмэр оруулж, улмаар шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, үр нөлөөг нь дээшлүүлэхэд ач холбогдолтой болно хэмээн найдаж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-43.pdf
Түлхүүр үг:Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэл - (Сүүлийн 20 жилийн тойм)
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх

