МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
2025-03-14
Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт: Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ - Бодлогын асуудал №51
2025-03-14
Хууль тогтоомжийн төслийн хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх хууль зүйн шаардлага, түүний хэрэгжилтийг үнэлэх зорилгоор энэхүү бодлогын шинжилгээг хийлээ. Энэ хүрээнд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд www.lawforum.parliament.mn, www.d.parliament.mn цахим хуудаст нийтлэгдсэн нийт 135 хуулийн төсөлд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийсэн байдлыг тоон болон чанарын аргаар үнэлэв.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_51_WEB-FINAL.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн тухай хууль, Хүний эрхийн үнэлгээ
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2025-02-26
Хууль тогтоомжийн төслийн ил тод байдал ба олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт
2025-02-26
Судалгааны дүнгээс харахад, хуулийн төслийн нээлттэй байдалд тавих нарийвчилсан шалгуур байхгүйгээс хууль санаачлагч тус бүр өөр өөрийн цахим хуудсанд харилцан адилгүй байдлаар нийтэлж байна. Тэрчлэн олон нийтийн хэлэлцүүлгийг зөвхөн цахим хэлэлцүүлгээр хязгаарлан эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх талуудыг оновчтой тодорхойлж, тухайлсан хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагыг тэр бүр хэрэгжүүлдэггүй зэрэг асуудал энэхүү судалгаагаар илрүүлжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/NNF_huuli_togtoomj_HEWLELTED.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн тухай хууль, Хууль тогтоох үйл ажиллагааны ил тод байдал, Олон нийтийн оролцоо нээлттэй байдал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь геологи, хайгуулын ажлын тайлан, ордын нөөц, түүнийг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг батлах зэрэг уул уурхайн төсөлтэй холбоотой гол шийдвэрийг гаргадаг тус салбарын нэгэн чухал институт билээ. Тэгвэл энэхүү чухал институтын шийдвэр, үйл ажиллагааны ил тод байдал, түүнийг сайжруулах хэрэгцээ, шаардлага, энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхтэй холбоотой санал зөвлөмжийг энэхүү тайлангаас хүлээн авч танилцана уу.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_49_HEWLELTED.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, Ил тод байдал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Шинэ
2024-03-28
Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар дахь гарааны бизнест импортын нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалтыг боловсронгуй болгох боломж
2024-03-28
Энэхүү судалгаагаар жижиг, дунд үйлдвэрлэлд нэмэгдсэн өртгийн албан татвар болон импортын нэмэгдсэн өртгийн албан татварын үзүүлж буй ачаалал болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар судалж, уг татварын ногдуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж гаргасныг сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/000_JDU%20sudalgaa%20final-to%20WEB.pdf
Түлхүүр үг:нэмэгдсэн өртгийн албан татвар, ждү, жижиг дунд бизнес эрхлэлт, НӨАТ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2024-02-28
Цалин болон халамжийн бодлого иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөллийн судалгаа
2024-02-28
Энэхүү судалгаагаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, нийгмийн халамжийн болон цалингийн бодлогыг судлан, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсийн шинжилгээг хийснээс гадна хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн санал, зөвлөмж боловсруулжээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/2_TsalinBolonHalamjiinBodlogo_REPORT-Final%20ToWEB.pdf
Түлхүүр үг:Цалин, Халамж, Халамжийн бодлого, Хөдөлмөр эрхлэлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2024-01-31
“Хувь хүний орлогын албан татварт хамрагдаж буй орлогын эх үүсвэрүүд: Монгол Улс ба олон улсын туршлага” судалгааны тайлан
2024-01-31
Энэхүү судалгаагаар Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварт хамрагдаж буй орлогын эх үүсвэрүүд, тэдгээрийг хэрхэн ногдуулж буй, татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлт зэргийн өнөөгийн нөхцөл байдлыг судалж, Казахстан, Сингапур, Ирланд Улсын ХХОАТ-ын тогтолцооноос суралцах боломжит кейс судалгаа болон баримтын шинжилгээг хийв.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/1_%D0%A5%D0%A5%D0%9E%D0%90%D0%A2-%D1%82%20%D0%BD%D0%BE%D0%B3%D0%B4%D0%BE%D1%85%20%D0%BE%D1%80%D0%BB%D0%BE%D0%B3%D1%8B%D0%BD%20%D1%8D%D1%85%20%D2%AF%D2%AF%D1%81%D0%B2%D1%8D%D1%80%D2%AF%D2%AF%D0%B4-%D1%82%D0%B0%D0%B9%D0%BB%D0%B0%D0%BD-Final-WEB.pdf
Түлхүүр үг:Хувь хүний орлогын албан татвар, татварын эх үүсвэр
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах