Шинэ
2025-05-19
“Үндэсний баялгийн сангийн тухай хууль, түүний хэрэгжилтэд анхаарах асуудал: Эрсдэл ба шийдлийн хувилбар” сэдэвт бодлогын шинжилгээний тайланг салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүллээ
2025-05-19
Судлаач С.Боргилын хийж гүйцэтгэсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хууль, түүний хэрэгжилтэд анхаарах асуудал: Эрсдэл ба шийдлийн хувилбар” сэдэвт бодлогын шинжилгээний тайланг салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүллээ. 2025 оны 5 сарын 15-ны өдөр ННФ-ын хурлын танхимд болсон тус арга хэмжээнд Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний аудитын газар зэрэг төрийн холбогдох байгууллага, иргэний нийгэм, уул уурхайн компаниудын төлөөлөл, судлаач, сэтгүүлчид оролцов.
Цааш унших
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.Шинэ
Хараат бус хяналтын байгууллагууд буюу дөрөв дэх засаглалын институцүүдийн тухай, тус байгууллагуудын томилгоо болон нээлттэй сонсголын талаар Оюуны Инноваци ТББ-ын Гүйцэтгэх захирал, эрх зүйч, судлаач Б.Төрболдтой ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгийн ярилцсан дугаарыг танд хүргэж байна.
Түүнчлэн УИХ-аас хараат бус хяналтын байгууллагын томилгоог хийхдээ олон нийтийн мэдэх эрхийг хангаж буй эсэх, удахгүй болох Ерөнхий аудиторын томилгоонд анхаарах асуудал зэрэг сэдвийг хөндлөө.
Шинэ
2025-04-28
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдлыг хангах нь сэдэвт судалгааны тайлан хэлэлцлээ
2025-04-28
2024 онд ННФ-ын дэмжлэгтэйгээр Фиделитас Партнерс ХХН-ийн хуульч, судлаач Б.Наранцэцэг, Б.Баялагмаа нарын хийж гүйцэтгэсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт судалгааны тайланг салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүллээ.
Шинэ
2025-04-24
Нийтийн төсөв, өмч хөрөнгийн захиран зарцуулалтад тулгарч буй асуудлууд Форум podcast №12
2025-04-24
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуштай ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам ярилцсан дугаарыг хүлээн авна уу.