card

Мэдээ

Монгол Улсын төрөөс төсөв болон ТӨААН-ээр дамжуулан эдийн засагт оролцож буй оролцооны  түвшинг үнэлэх харьцуулсан судалгаа

Монгол Улсын төрөөс төсөв болон ТӨААН-ээр дамжуулан эдийн засагт оролцож буй оролцооны түвшинг үнэлэх харьцуулсан судалгаа

Монгол Улсын төрөөс төсөв болон төрийн өмчит аж ахуйн нэгжээр дамжуулан эдийн засагт оролцож буй оролцооны түвшинг “Ай Би Менежмент Консалтинг” ХХК-ийн судалгааны баг судалж, эдийн засаг дахь төрийн оролцоог оновчтой болгох чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын зөвлөмж боловсруулсныг сонирхогч талуудад хүргэж байна.

Дэлгэрэнгүй
Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх шүүмж – Хуулийн шүүмж №50

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх шүүмж – Хуулийн шүүмж №50

Засгийн газрын зүгээс улсын төсвийг төлөвлөхдөө баримталдаг богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн нэг нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө юм. “Байэр Адвайзори” ХХК-ийн судлаач Э.Цогбаяр Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө ба 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн уялдаа холбоог судаллаа. Судалгаагаар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө УИХ-д өргөн баригдсан улсын төсвийн төсөлд хангалтгүй тусгагдсан нь харагдсан байна. Иймд Засгийн газрын зүгээс төсвийг төлөвлөхдөө Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг баримтлахгүй байгаагийн шалтгааныг судлаач эрх зүйн хүрээнд эрэлхийлж, тодорхой санал, зөвлөмж боловсрууллаа. 

Дэлгэрэнгүй