Хараат бус хяналтын байгууллагууд буюу дөрөв дэх засаглалын институцүүдийн тухай, тус байгууллагуудын томилгоо болон нээлттэй сонсголын талаар Оюуны Инноваци ТББ-ын Гүйцэтгэх захирал, эрх зүйч, судлаач Б.Төрболдтой ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэгийн ярилцсан дугаар танд хүрч байна. Түүнчлэн УИХ-аас хараат бус хяналтын байгууллагын томилгоог хийхдээ олон нийтийн мэдэх эрхийг хангаж буй эсэх, удахгүй болох Ерөнхий аудиторын томилгоонд анхаарах асуудал зэрэг сэдвээр ярилцлаа.