ИРГЭНИЙ БОЛОВСРОЛД
Ардчилал, хүний эрх, сайн засаглалын тухай мэдлэг, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцох арга зам, боломжуудыг таниулсан гарын авлага, инфографик, видео материал зэрийг эндээс үзэж болно.СЭДВҮҮД
Шинэ
Энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын төсвийн зарлагын гүйцэтгэл болон тус салбарын хувьд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн байдлыг авч үзлээ. Судалгаагаар эрүүл мэндийн салбарын төсвийн зарцуулалт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байгаа нь харагдлаа. Манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн 3 дахь зорилго буюу ”Эрүүл мэндийг дэмжих” зорилгын хэрэгжилтийг хангахад ихээхэн сорилт тулгарч байна.
Хэвлэн нийтэлсэн:International Budget Partnership (Олон улсын төсвийн түншлэл байгууллага)
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/1_Examining-Budget-Credibility-in-Mongolias-Health-Sector-FINAL-IBP%20web-2309-toWEB.pdf
Түлхүүр үг:Budget, Sustainable Development Goals (Төсөв, тогтвортой хөгжлийн зорилтууд
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2023-06-23
“Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийн дүнг хүргэж байна
2023-06-23
Энэ удаагийн Төсвийн шинжилгээгээр төсвийн гүйцэтгэлд төрийн аудитын байгууллагын зүгээс хийсэн аудитын тайланг УИХ-аар хэлэлцэж буй байдал, 2021 оны төсвийн гүйцэтгэл нь бодлого болон хууль, эрх зүйн зохицуулалттай нийцэх байдал, аудитын зөвлөмжийн хэрэгжилт, дотоод аудитын тогтолцоо зэрэгт анхаарах асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, түүний үр нөлөөг сайжруулахын тулд УИХ, Засгийн газар болон Сангийн яамны зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгов.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Төсвийн зөвлөл
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Tusviin%20shinjilgee%205-%D0%A2%D3%A9%D1%81%D3%A9%D0%B2%20%D0%B0%D1%83%D0%B4%D0%B8%D1%82-Final-WEB.pdf
Түлхүүр үг:Төсвийн зөвлөлөөс 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцлээ
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын арав дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын долоо дугаарт нийтлэгдсэн “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас үүссэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн практик” сэдвийн хүрээнд Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Б.Энхбаяр /LL.M/, Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Б.Досжан нартай хөтлөгч хуульч, судлаач С.Цэрэндолгортой ярилцлаа.
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын арав дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын долоо дугаарт нийтлэгдсэн “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас үүссэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн практик” сэдвийн хүрээнд Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш Б.Энхбаяр /LL.M/, Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Б.Досжан нартай хөтлөгч хуульч, судлаач С.Цэрэндолгортой ярилцлаа.
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын ес дэх дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын арав дугаарт нийтлэгдсэн “Төрийн байгууллага, албан тушаалтны төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрхийг тодорхойлж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд Өмгөөллийн “Онч нүүдэл” ХХН-ийн үүсгэн байгуулагч, партнер өмгөөлөгч, “Онч шийдэл” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очир хөтлөгч “Легал дата” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч П.Баттулгатай ярилцлаа.
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын найм дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын ес дүгээрт нийтлэгдсэн “Худалдааны зуучлагч, төлөөлөгч, комиссын гэрээний эрх зүйн зохицуулалт, түүний хэрэглээ” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор (LL.D) Г.Давааням хөтлөгч өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН-д үүсгэн байгуулагч, Удирдах партнер, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач М.Мөнхжаргалтай ярилцлаа.
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2023-04-12
Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал, шүүмж – Хуулийн шүүмж №42
2023-04-12
Уг судалгаагаар хос хэлний боловсролын онол, хөтөлбөрийн хувилбаруудыг хэтийн буюу нийгэмд гарах үр дүнтэй
Сангийн яамнаас боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Өмгөөллийн Фиделитас партнерс ХХН-ийн судалгааны баг судалж, шинээр нэмсэн болон өөрчилсөн зохицуулалтыг хуулийн үйлчлэлд хамаарах эрх зүйн этгээд, мэдээлэх мэдээллийн агуулга, хүрээ, мэдээлэл хүргэх зарчим, давтамж, шилэн дансны нийтлэг стандарт, хяналт, хариуцлага, бусад хууль тогтоомжид төсөв, санхүүгийн мэдээллийг нийтэд мэдээлэхэд хамаарах зохицуулалт гэж хүрээг тодорхойлон хуулийн төсөлд санал, шүүмж бэлтгэлээ.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3093/files/0_OSF_Law%20review_42-%D0%A8%D0%94%D0%A2%D0%A5-Final-Web.pdf
Түлхүүр үг:Төсвийн ил тод байдал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2023-04-05
Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө ба Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн уялдаа
2023-04-05
Засгийн газрын зүгээс улсын төсвийг төлөвлөхдөө баримталдаг богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн нэг нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө юм. “Байэр Адвайзори” ХХК-ийн судлаач Э.Цогбаяр Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө ба 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн уялдаа холбоог судаллаа. Судалгаагаар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө УИХ-д өргөн баригдсан улсын төсвийн төсөлд хангалтгүй тусгагдсан нь харагдсан байна. Иймд Засгийн газрын зүгээс төсвийг төлөвлөхдөө Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг баримтлахгүй байгаагийн шалтгааныг судлаач эрх зүйн хүрээнд эрэлхийлж, тодорхой санал, зөвлөмж боловсрууллаа.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/11_Report_Annual_Development_Plan%20%26%20Budget-Final-Web.pdf
Түлхүүр үг:Төсвийн төлөвлөлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын долоо дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын зургаа дугаарт нийтлэгдсэн “Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал)” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Япон Улсын Кюшүгийн их сургуулийн судлаач, докторант С.Батбаяр хөтлөгч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор Г.Даваанямтай ярилцлаа.
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2023-03-28
Монгол Улсын Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдал
2023-03-28
Судалгааны зорилго Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдал ямар байгааг илрүүлж, түүнийг сайжруулах арга замыг олон улсын туршлагад үндэслэн санал болгоход оршино. Засгийн газрын гадаад зээлийн мэдээллийн 2000-2021 оны өгөгдлийг цуглуулж, бүтцийн шинжилгээ хийн Засгийн газрын богино болон урт хугацаат өрийн бүтэц, гадаад зээлийн хэмжээнд гарсан өөрчлөлт, түүний учир шалтгаан зэргийг тайлбарлахыг зорьсон. Энэхүү судалгаанд гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжин хэрэгжиж буй 109 төсөл, арга хэмжээг хамруулснаас 2018-2021 онд Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийн дунджаар 60 гаруй хувийг Шилэн дансны системд ил тод, нээлттэй байршуулсан байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2023
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/Gadaad%20zeel%20with%20cover.pdf
Түлхүүр үг:Төсвийн ил тод байдал
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах